Украины эрх баригчид болон зэвсэгт хүчний төлөөлөгчдийн мэдээлснээр, Оросын цэрэг хоёрдугаар сарын 26-ны пүрэв гаргийн шөнийн турш Украины хотуудад дахин цохилт өгөхдөө нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон баллистик пуужингууд ашигласан байна. Довтлогын үр дагаврын тухай мэдээлэл Киев, Харьков, Запорожь болон Кривой Рог хотоос ирсээр байгаа аж.
- Киев: Хотын цэргийн удирдлагын дарга Тимур Ткаченкогийн мэдээлснээр, Голосеевский болон Печерский дүүрэгт гал гарчээ. Эхний тохиолдолд хувийн сууц өртсөн бол хоёр дахь тохиолдолд хувийн орон сууцны хоёр давхар байшин өртжээ. Гэмтсэн хүмүүс бий эсэх талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байгаа аж.
- Харьков: Хотын төвийн парк, мөн Слободской, Салтовской, Шевченковский дүүргүүдийн орон сууцны байрууд цохилтод өртжээ. Хотын дарга Игорь Терехов найман хүн гэмтсэн талаар мэдээлсэн бөгөөд хий дамжуулах хоолойн нэг хэсэг эвэрсэн байна.
- Запорожь: Мужийн цэргийн удирдлагын дарга Иван Фёдоровын мэдээлснээр, хэд хэдэн цохилт бүртгэгдсэн бөгөөд нэгд нь худалдааны төвийн байшинд өртжээ. Хамгийн багадаа зургаан хүн гэмтсэн байна. Оросын цэргийн цохилтод хотын дэд бүтцийн объектууд ч багтсан гэж албан тушаалтан онцолсон аж.
- Кривой Рог: Оросын тал нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр таван давхар орон сууц руу цохилт өгч, нэг хүн гэмтсэн гэж хотын хамгаалалтын зөвлөлийн дарга Александр Вилкул мэдээлжээ.
Хоёрдугаар сарын 25-нд Орос улс Украин руу 100 гаруй дрон харважээ
Өдөртөө Орос улс Украины хотуудад хамгийн багадаа 115 дрон харвасан гэж Зэвсэгт хүчний Агаарын хүчин мэдээлсэн байна. Украин улс мөн шөнийн турш Смоленск мужийн Дорогобуж хот дахь химийн үйлдвэр рүү довтолжээ.
PAO Dorogobuzh-д аммиакийн селитр үйлдвэрлэдэг бөгөөд цэргийн салбарт ашиглагдах боломжтой аж. Орон нутгийн захирагч Василий Анохинын мэдээлснээр, довтолгооны үеэр үйлдвэрийн дэд бүтцийн зарим хэсэг, гал унтраах хэсгийн барилга, гал унтраах тусгай автомашин цохилтод өртсөн байна.
Украинд эвлэрлийн хэлэлцээ дахин эхлэхээр төлөвлөж байна
Дайны бүрэн хэмжээний үйл ажиллагаа эхэлсний дөрвөн жилийн ойтой холбогдуулан Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай утсаар ярилцжээ. Ярилцлагын үр дүнд Украин, Орос, АНУ-ын гурван талын дараагийн хэлэлцээ гуравдугаар сарын эхээр зохион байгуулахаар товлосон байна.
Энэ нь энэ оны эхнээс хойш гурван улсын төлөөлөгчдийн дөрөв дэх уулзалт боловч өмнөх хэлэлцээний үеэр энхийн хэлэлцээний хүрээнд онцгой ахиц гараагүй гэж мэдээлсэн. Гол шийдвэрлэгдээгүй асуудлууд нь:
- Москвагийн Донбасст эзлэх газар нутгийн шаардлага
- Оросын хүчээр 2022 онд эзлэгдсэн Запорожь АЦС-ын хяналт юм.
Эх сурвалж: DW













































































