Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьж, энэ үеэр Украин болон ОХУ-ын хоорондын хэлэлцээний явцын талаар хэлэлцсэн байна. Энэ тухай Зеленский хоёрдугаар сарын 25-ны лхагва гарагт өөрийн Telegram сувгаараа мэдээлжээ.
Зеленский “Маргааш Женев хотод болох хоёр талын уулзалтаар манай төлөөлөгчид ямар асуудлууд дээр ажиллах, мөн гурав талын бүрэлдэхүүнтэйгээр гуравдугаар сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж буй дараагийн уулзалтад бэлтгэх асуудлуудын талаар ярилцлаа” хэмээн мэдэгдсэн байна.
Тэрбээр мөн Америкийн талаас Трампын хэлэлцээний төлөөлөгчид болох Стивен Уиткофф, Жаред Кушнер нар утсаар ярилцсаныг онцолжээ.
Зеленскийн хэлснээр, Украин ба ОХУ-ын дараагийн уулзалтууд ‘удирдагчдын түвшний хэлэлцээ рүү шилжих боломжийг бүрдүүлнэ’ гэж найдаж байгаа бөгөөд Трамп энэ шат дарааллыг дэмжиж буй аж.
Гэсэн хэдий ч гурван улсын төлөөлөгчдийн уулзалт хойшилсон шалтгааны талаар Украины Ерөнхийлөгч тодорхой хэлээгүй байна. Уг уулзалтыг анх хоёрдугаар сарын сүүлчээр хийхээр төлөвлөж байжээ.
Эх сурвалж: DW













































































