ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын Холбооны Аюулгүй байдлын албаны хуралдааны үеэр “Туркийн урсгал” ба “Цэнхэр урсгал” хий дамжуулах хоолойнуудыг дэлбэлэхээр бэлтгэж буйг анхааруулж, Украинд энхийн үйл явцыг сааруулахын тулд эсрэг талууд ямар ч арга ашиглаж болзошгүй талаар мэдэгджээ.
Путин стратегийн ялалт олохыг хүсэж байгаа ч одоогоор амжилтад хүрээгүй бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс терроризмтэй тэмцэх, гадаад тагнуулын агентуудыг илрүүлэх, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлд Оросын Холбооны Аюулгүй байдлын албыг идэвхтэй ажиллахыг үүрэг болгосон байна.
Тухайн хоолойнууд нь ОХУ-ын байгалийн хийг Турк руу нийлүүлдэг “Туркийн урсгал”, мөн Турк болон Өмнөд, Зүүн өмнөд Европын орнуудад нийлүүлэх “Цэнхэр урсгал” юм. Энэ талаар Анкара ОХУ-ын мэдэгдлийг хүлээн авч, цаашид хамтын ажиллагааг хаалттай хэлбэрээр үргэлжлүүлэхээр болсон байна.
Мөн Путин улсын хил, дотоодын аюулгүй байдлыг хамгаалах, сонгуулийн кампанит ажилд гадаадын оролцоог хориглох, санхүүгийн хоригийн дунд Оросын бизнесийг хамгаалах шаардлагатайг онцолж, ОХУ-ын Холбооны Аюулгүй байдлын албыг цэргийн тусгай ажиллагааны үеэр хамгийн дээд түвшинд бэлэн, анхааралтай байлгахыг үүрэг болгожээ.
Эх сурвалж: RIA NOVOSTI













































































