Болгарын нийслэл Софиа хотод Европын хамгийн олон жилийн түүхтэй тэмцээнүүдийн нэг 77 дахь удаагийн “СТРАНДЖА 2026” тэмцээн үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын шигшээ баг дөрвөн тивийн 30 улсын баг тамирчидтай өрсөлдөж буй юм.
“77 дахь удаагийн СТРАНДЖА Олон Улсын тэмцээний эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд ОУХМ А.Баттулга Болгарын тамирчин 2022 оны Европын АШТ-ий Мөнгөн медальт Sebahtin Ergyunal-ийг шүүгчдийн нэгдсэн саналаар ялсан.
Мөн эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд ОУХМ Х.Билгүүнсайхан Украйны тамирчин Олег Чуляачэевийг шүүгчдийн нэгдсэн саналаар ялаад байгаа билээ.
Өчигдөр тус тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Г.Лундаа Казакстаны Бейбарыс Жексенийг, эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ОУХМ О.Бямба-Эрдэнэ эхний тулаандаа Болгарын тамирчин Алексэй Ширяаевийг шүүгчдийн нэгдсэн саналаар тус тус ялав.













































































