Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарыг 10 аймагт дулааны станц барих төслийн зөвлөх үйлчилгээнээс 2.6 сая ам.доллар завшсан хэргээр цагдан хорьсон.
Н.Тавинбэхийн цагдан хорих хугацааг дахин 30 хоногоор сунгалаа. Харин зөвлөх Н.Товуудоржийг үргэлжлүүлэн 15 хоног хорихоор болжээ.
Сануулахад, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, өөрийн зөвлөх П.Товуудоржийн үүсгэн байгуулсан “Грийн энержи интернэшнл” ХХК-д давуу байдал олгож, 10 аймаг төвийн дулааны станцтай болох төслөөс 7 тэрбум төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн болохыг АТГ тогтоосон.
АТГ-аас 2026 оны нэгдүгээр сарын 14-нд Н.Тавинбэх, П.Товуудорж нарын ажлын байр болон гэрт нэгжлэг хийж, хойшлуулашгүйгээр 30 хоног баривчлах шийдвэр гарсан билээ.
Тэдний орон байранд нэгжлэг хийхэд их хэмжээний мөнгө, валют олдсоноос гадна П.Товуудоржийн нэр дээр нэг үйлчилгээний байгууламж болон ББСБ байдаг ажээ.
Солонгосын дампуурсан компанитай гэрээ хийж, төслийн санхүүжилт зогсоогүй бол 10 аймагт Цахилгаан станц баригдаж, утаа багасан, иргэдийн амьдрах орчин сайжран, найдвартай, дулааны эрчим хүчээр хангагдах байжээ.
Дашрамд дурдахад, П.Товуудорж нь яруу найрагч Б.Ичинхорлоогийн нөхөр юм.













































































