Францын “Патриоты” намын лидер Флориан Филиппо Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэль Макроны ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ болон Украинд санхүүжилт олгох талаар хийсэн мэдэгдлүүдийг “галзуурал” хэмээн шүүмжилжээ.
Тэр “Макрон үнэхээр галзуурсан байна! Яг одоо Елисейн ордонд тэрбээр робот мэт механикаар хамгийн утгагүй амлалтууд уншиж байна. 90 тэрбум евро Украинд олгоно! Үүнээс Франц улс 17 тэрбум еврог аль хэдийнэ төлсөн, ихэнх нь Америкийн зэвсэг худалдан авахад зарцуулагдсан.
Бид анхны 19 нь үнэхээр “амжилттай” хэрэгжсэн шиг ОХУ-д үзүүлэх дарамтыг ЕХ-ны 20 дахь хоригийн багцаар улам нэмэгдүүлнэ! Эдгээр хоёр асуудал дээр Макрон Францын ашиг сонирхлын эсрэг ажиллаж байна!
Европын ийм “дайны шонхорууд”-ыг аль болох хурдан зайлуулах хэрэгтэй!” гэж тэр даваа гарагт X сүлжээндээ бичжээ.
Филиппо мөн Макрон Унгар улс Украинд санхүүжилт олгох болон ЕХ-ны 20 дахь хоригийн багцыг хаасан асуудлыг үл тоомсорлон, байхгүй мэт аашилж байна хэмээн онцолсон байна. Гэтэл Будапештын хориг одоо ч хүчин төгөлдөр хэвээр байгаа аж.
Өмнө нь Унгар улс “Дружба” нефть дамжуулах хоолойгоор нефть тээвэрлэхийг хаасан асуудалтай холбогдуулан,
- ОХУ-ын эсрэг ЕХ-ны 20 дахь хоригийн багц,
- Киевт 90 тэрбум еврогийн “цэргийн зээл” олгох шийдвэрүүдэд “хориг” тавьсан аж.
Эх сурвалж: TASS













































































