Дэлхийн зах зээл дээр даваа гаргийн арилжааны үеэр алтны үнэ мэдэгдэхүйц өсөж, унц нь 1.1-1.3 хувиар нэмэгдэн, 5170 ам.долларын түвшин давсан нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна.
Дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлд тодорхойгүй байдал үргэлжилж, геополитикийн эрсдэл болон бодлогын тодорхой бус шийдвэрүүд нэмэгдсэнтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчид уламжлал ёсоор аюулгүй активт тооцогддог алт руу хошуурах хандлага эрчимжсэн хэвээр байна.
Үүний зэрэгцээ АНУ-ын долларын ханш сулрах шинж тэмдэг илэрч, алтны үнийг дэмжих гол хүчин зүйл болжээ.

Зах зээлийн шинжээчдийн үзэж буйгаар, инфляцын дарамт, эдийн засгийн өсөлтийн төлөв тодорхойгүй хэвээр байгаа энэ үед алтны эрэлт ойрын хугацаанд буурахгүй байх магадлалтай, үнэ нь өндөр түвшинд хадгалагдах, цаашлаад өсөх боломжтой аж.
Эх сурвалж: NATION TAILAND, FUTUNN













































































