Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас олдсон Язгууртны торгон дээлийн эх загвараас сэдэвлэн “Батзүү” ХХК- ийн 50-иад уран бүтээлч гурван сарын хугацаанд түүх, соёлын үнэт өвд хамаарахуйц хаан хээтэй язгууртны торгон дээлийг бүтээн урлажээ.
Монголын өв соёлын сүр жавхланг дэлхийд таниулах бэлгэдэл бүхий энэхүү дээл нь 14 метр өндөр, 18 метр өргөнтэй дэлхийн хамгийн том монгол дээл юм байна.
Монгол урчуудын уламжлалт гар урлалын өв соёлыг шингээн, үндэсний хээ угалз, зээгт наамал, гар оёдлын нарийн технологиор даавуу, торго, савхи, алтан утас, олсоор шаглан урлажээ.
Мөн монголчуудын сэтгэлгээ, зохион бүтээх ур чадвар, соёлын онцлогийг илэрхийлсэн түүх, соёлын үнэт өв болон хадгалагдаж буй энэхүү дээлхийг Чингис хаан Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 24-нийг хүртэл дэлгэж байгаа аж.













































































