Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Европын орнуудын өнөөгийн байр суурийг харгалзан үзвэл тэд Украинтай холбоотой хэлэлцээний үйл явцад ямар ч бодит тус нэмэр үзүүлж чадахгүй тул Оросын тал тэдний оролцоог утгагүй гэж үзэж байна” хэмээн мэдэгдэв.
Тэрбээр “Москва. Кремль. Путин” нэвтрүүлэгт оролцох үеэрээ европчуудыг Украинтай холбоотой хэлэлцээнд урьж буй эсэх талаар асуултад хариулжээ.
Песков “Европчуудын өнөөгийн байр суурийг харгалзан үзвэл тэдний оролцох нь утгагүй. Та дөнгөж сая Европын дипломат бодлогын тэргүүний ‘гялалзсан’ мэдэгдлүүдийг дурдлаа. Ийм байр суурьтай хүмүүс юугаар тусалж чадах вэ? Магадгүй юугаар ч биш” хэмээн хэлсэн байна.
Женев дэх хэлэлцээ
Орос, АНУ, Украин гурван талын хэлэлцээ Женев хотод хоёрдугаар сарын 17, 18-нд болсон. Оросын төлөөлөгчдийг ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский тэргүүлжээ.
Хэлэлцээний хоёр дахь өдрийн дараа Мединский мэдэгдэхдээ “Хэлэлцүүлэг хүнд байсан ч ажил хэрэгч уур амьсгалд өрнөсөн” гэж дүгнэсэн бөгөөд ойрын хугацаанд дахин уулзалт хийхээр төлөвлөж буй талаар онцолсон байна.
Эх сурвалж: RIA NOVOSTI













































































