“Drop It Like It’s Hot” дуугаараа алдартай реппер Снүүп Догг (Snoop Dogg) Milan-Cortina өвлийн олимпын үеэр наадамд онцгой, хөгжилтэй уур амьсгал бүрдүүлж, өвлийн спортын олон төрлийг туршиж үзэхийн зэрэгцээ зарим хүмүүсийн мөрөөдлийг бодитоор биелүүлжээ.
Тэрбээр тус олимпын наадмын үеэр NBC телевизийн сурвалжлагчаар ажиллаж, уран гулгалтын тэмцээний үеэр мөс тэгшлэгч Zamboni машин жолоодон явж байгаа нь ч олны анхаарлыг татсан.
Тэрбээр нэг удаа завсарлага авч, орон нутгийн ресторанд их хэмжээний хоол захиалан авчээ.
Гэвч дэлхий даяар цомгоо 35 саяас илүү хувь борлуулсан уран бүтээлч Снүүп Доггийн зээлийн карт бяслагтай бургер, тахианы далавч, наггетс, шарсан төмс бүхий захиалгын төлбөр хийх үед гацсан талаар гэж NBC мэдээлсэн байна.
“Cronox” ресторан хүнлэг сайхан сэтгэлийн илрэл болгож, түүнээс төлбөр нэхэлгүй, зүгээр явуулсан байна. Харин Снүүп Догг мөн адил сайхан сэтгэлийн хариу барьжээ.
“Gin and Juice” дуугаараа алдартай реппер Снүүп Догг тус рестораны эзэн, гэр бүлд Олимпын наадам үзэх 5 тасалбар бэлэглэсэн байна. Тухайн ресторан нь Италийн Ливиньо хотод байрладаг аж.
“Хүндэт дасгалжуулагч” Снүүп Олимпыг жинхэнэ утгаар нь мэдэрч, таашаалтай өнгөрүүлж байна
“Snoop” хочит уран бүтээлч Олимпын наадмыг үнэхээр таашаал дүүрэн өнгөрүүлж байгаа нь илт бөгөөд түүнийг олон хүн “Хүндэт дасгалжуулагч Snoop” хэмээн нэрлэх болжээ.

Эх сурвалж: UNILAD













































































