Тээврийн цагдаагийн албанаас 2026 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн 10:30 цагийн байдлаар орон нутгийн цаг агаар, зам орчны нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймаг болон Багахангай, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээр шөнөдөө бага зэргийн цас орсон, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг дэвсгэр хүчтэй цасан шуургатай, Увс аймагт бага зэргийн цастай, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт тэнгэр бүрхэг байна.
Бусад нутгаар цаг агаар тогтуун, хур тунадас ороогүй, тэнгэр цэлмэг, 9-34 хэмийн хүйтэн байгаа ажээ.
Олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замуудад хаагдсан зам даваа байхгүй. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэр Их-Уул-Тариалан чиглэлийн авто замд гулгаа үүссэн, авто замын засвар арчлалт хариуцсан байгууллагаас 5 ажилтан 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа ажээ.
Төв аймгийн Сэргэлэн сум Улаанбаатар-Говьсүмбэр чиглэлийн авто замын 20-90 дахь км-т гулгаа үүссэн байна.













































































