Оросын Холбооны Улсын Думын Олон улсын хэрэг эрхлэх хорооны дарга Леонид Слуцкий “РИА Новости”-д ярилцлага өгөхдөө “Орос улс дайныг эхлүүлээгүй, харин орос хэлт иргэдийн геноцидийг зогсоох, аюулгүй байдлыг хангах, Оросын үндэсний ашиг сонирхлыг хамгаалах, “Оросын ертөнц” болон уламжлалт үнэт зүйлсийг хадгалахын тулд дайныг дуусгахыг зорьсон” гэж ярьжээ.
Тэрбээр “Оросын Ерөнхийлөгч Владимир Путин 2022 оны хоёрдугаар сарын 21-нд 2014 онд Украины төрийн эргэлтийн дараа тунхаглагдсан Донецк, Луганскийн Бүгд Найрамдах Улсуудын бие даасан байдлыг хүлээн зөвшөөрөх тухай зарлигуудыг гаргасан” гэж дурдсан байна.
Слуцкий “Бид дайныг эхлүүлээгүй, харин дуусгахаар ирсэн. Энэ нь орос хэлт иргэдийн эсрэг геноцидийг зогсоох, Оросын аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхлыг хангах, “Оросын ертөнц” болон уламжлалт үнэт зүйлсийг хадгалахын тулд хийж байгаа алхам юм” гэжээ.
Тэрбээр мөн Украин дахь Киевийн эрх баригчид 2014-2022 он хүртэл найман жил үргэлжилсэн цуст иргэний мөргөлдөөнийг дуусгах боломжтой байсан.
Гэвч энэ хугацаанд Барууныхны идэвхтэй дэмжлэгээр нөхцөл байдал улам хурцадсан, Оростой харилцан дайн өрнүүлэх төлөвлөгөөг Украинд хэрэгжүүлж, Минскийн гэрээний биелэлтийг илтэд саатуулсан” гэж онцолсон байна.
Эх сурвалж: RIA NOVOSTI













































































