Монголын уул уурхайн томоохон конгломератуудын нэг, “Монголын алт” ХХК-ийн гэр бүл Хонконгийн Өмнөд дүүрэгт байрлах тансаг зэрэглэлийн хаусыг 247 сая хонконг доллар (≈31.5 сая ам.доллар)-оор худалдан авчээ. Уг үл хөдлөх хөрөнгийг “тэтгэвэрт гарсны дараа амьдрах орон сууц” болгон ашиглахаар төлөвлөсөн байна.
Газрын бүртгэлийн мэдээллээс үзвэл, Tisara Holdings компанийн захирал Нямтайширын Цэлмүүн 2026 оны нэгдүгээр сарын 29-нд 128 Wong Ma Kok Road хаягт байрлах One Stanley төслийн тавдугаар байшинг худалдан авах урьдчилсан гэрээнд гарын үсэг зурсан байна.

Б.Нямтайшир 1993 онд эцэг Бямбаа Нямтайширын үүсгэн байгуулсан уул уурхай, аж үйлдвэрийн томоохон групп болох Монголын алт (МАК) компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Мөн Монголын банк, санхүүгийн үйлчилгээний байгууллага болох XacBank-ys Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн юм.
Тэрбээр “South China Morning Post”-д өгсөн ярилцлагадаа “Тус тансаг зэрэглэлийн хаусыг гэр бүлийн хувийн хэрэглээ, тэтгэвэрт гарсныхаа дараа орон сууц болгон авах зорилготой” гэж ярьжээ.
Мөн энэ нь компанийн бизнестэй холбоогүй хувийн хөрөнгө оруулалт болохыг онцолсон байна. Үүний шалтгаан нь Н.Цэлмүүний эцэг, эх өдгөө 70-аас дээш настай тул ирээдүйд тэдний тэтгэврийн орон сууц болгон ашиглахад зориулж байгаа аж.
One Stanley төсөл нь Хонконгийн Stanley дүүргийн далайн эргийн тансаг бүсэд байрлах элит хотхон бөгөөд далай харагддаг, өндөр нууцлалтай, нийт 43 блок, 82 орон сууцтай зэрэг онцлогтой юм байна.
Энэхүү мэдээлэл нь South China Morning Post-ийн эх сурвалж болон Хонконгийн Газрын бүртгэл дээр үндэслэсэн, баталгаажжээ.
Эх сурвалж: SOUTH CHINA MORINING POST













































































