Вашингтон ДиСи хот орчмын монголчуудын сар шинийн баярт зориулсан XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн “Хүчит бөхийн барилдаан-Монгол соёлын өдөрлөг” 2026 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр ёслол төгөлдөр зохион байгуулагдав.
Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр арга хэмжээг нээж үг хэлсэн бөгөөд нийт монголчууддаа XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морь жилийн Сар шинийн мэндийг дэвшүүлэн, цагаан сарын баярын билэгдэл, ач холбогдлыг дурдаж, энэхүү арга хэмжээг зохион байгуулж, Монгол өв соёлоо хадгалан авч явах, хойч үедээ өвлүүлэх ажилд хувь нэмрээ оруулсан иргэд, төрийн бус байгууллагуудад талархал илэрхийлэв. Мөн Монгол Улсын Соёлын элч Н.Ганхуяг мэндчилгээ дэвшүүлэв.
Баярын арга хэмжээнд уртын дуучин СТА Б.Ганчимэг, СТА Ж.Болормаа, дуучин О.Буянжаргалмаа, Б.Номуундэлгэр, Г.Энэрлэн, морин хуурч СТА Б.Номуундэлгэр, Б.Тогтохжаргал, “Анура мюзик” төвийн уран бүтээлчид, СТА Б.Дэлгэрмаа багштай ДС Монгол бүжгийн хамтлаг, “Tamira’s dance studio”-гийн сурагчид, хөтлөгч Ч.Дөлгөөн, АНУ-ын Нийслэл дэх Монгол сургууль, “Бид хамтдаа” ХГБХТ, “Монгол эрдэм” сургуулийн хамт олон, сурагчид оролцон уран бүтээлээ толилуулсан байна.

Цагаан сарын хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, сумын цолтой 16 бөх барилдаж, уран мэхийг уралдуулснаас Улсын начин Л.Нямсүрэн гурав дахь жилдээ дараалан түрүүлж, аймгийн начин Д.Цэрэндагва, аймгийн начин А.Өсөхбаяр сумын заан Д.Уламбаяр нар шөвгөрчээ.
Шагайн харвааны тэмцээнд нийт 4 баг оролцсоноос “Б.Ууганбаатар ахлагчтай” баг тэргүүн байр, “Э.Жавхлантөр ахлагчтай” баг дэд байр, гутгаар байранд “Б.Дөлгөөн ахлагчтай” баг орсон бол хувийн цуваа харваанд нийт 24 харваачид оролцож, цэц мэргэнээ сорилоо. Мөн уламжлал ёсоор “Андгай” клубээс хүүхдийн шагайн морин уралдааныг амжилттай зохион байгуулав.
Цагаан сарын хүндэтгэлийн арга хэмжээг Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр амжилттай хамтран зохион байгуулсан Вашингтон ДиСи орчмын монголчуудын холбоо, Монгол Улсын соёлын элч Н.Ганхуяг болон бусад төрийн бус байгууллагууд, ивээн тэтгэгч нарт талархал илэрхийлсэн байна.













































































