Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хоёрдугаар сарын 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 21-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороо шуурга шуурч, хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.
2026 оны хоёрдугаар сарын 19-ний 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Нутгийн баруун хойд хэсгээр үүлшинэ, бусад хэсгээр багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно.
Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -16…-21 градус, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Ерөө голын хөндийгөөр -7…-12 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн.
Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус, Говь-Алтайн нуруу, говийн бүс нутгийн хойд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар +3…+8 градус дулаан, бусад нутгаар +2…-3 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 0…+2 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 0…+2 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 0…+2 градус дулаан байна.
05.00 цагт Улаанбаатар: -14 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР













































































