Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Хоёрдугаар сарын 18, 19-нд ихэнх нутгаар цаг агаар тогтвортой, хүйтний эрч сулрах боловч
20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч,
хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.
2026 оны хоёрдугаар сарын 18-ны 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Говийн аймгуудын нутгаар их төлөвцэлмэг, бусад нутгаар үүлшинэ. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Увс нуурын хотгор болон Завханголын эх, Тэс голын хөндийгөөр -19…-24 градус, Дархадын хотгор, Заг-Байдраг голын эх, Идэрголын хөндийгөөр -13…-18 градус.
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр -8…-13 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөдхэсгээр +2…+7 градус.А
Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангынтал нутгаар -3…+2 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. -2…-4 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. -1…-3 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. -1…-3 градус хүйтэн байна.
05.00 цагт Улаанбаатар: -16 градус хүйтэн, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР













































































