Монгол сайхан эх орондоо болон дэлхийн өнцөг булан бүрд тархан суугаа тэнгэрлэг монгол ахан дүүс Та бүхэндээ XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Улиран одсон он бидэнд хийморь заяагаа үлдээгээд,
Ирж буй шинэ ондоо элбэг баян,
Эв эе, эрүүл энх,
Сайхан бүхнийг хураан золгож,
Өрх бүрийн гал голомт өөдөө бадарч,
Айл бүрийн амьдрал амгалан тайван
Байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Уламжлалт өв соёлоо эрхэмлэн дээдэлж,
Удам угсаа, үндэс язгуураараа бахархсан
Монгол хүн бүрийн сэтгэл өөдөө,
Монгол түмний хийморь сүлд үргэлж бадарч байг ээ.
🧧 Сар шинэдээ сайхан шинэлээрэй! 🧧
ХҮМҮҮН.МН САЙТЫН ХАМТ ОЛОН













































































