Филиппиний Цагаачлалын товчоо (BI) Филиппиний Зэвсэгт хүчний (AFP) болон бусад хууль, тагнуулын байгууллагуудтай хамтран Замбалес мужийн Иба хотод Монгол Улсын иргэн, 30 настай Болдбаатарын Болд-Эрдэнийг “улсын аюулгүй байдалд занал учруулах үйлдэл гаргасан” гэх үндэслэлээр сэжиглэн баривчилсан талаар мэдээлэв.
Ажиллагааны мэдээлэл:
BI-ийн Тагнуулын хэлтсийн тусгай баг болон AFP-ийн 7-р дивизийн 69-р явган цэргийн батальон хамтран 2026 оны хоёрдугаар сарын 12-нд Иба дахь Брги Липай Дингин дэх авиа сургалтын академид тусгай ажиллагаа хийсэн байна.
Уг ажиллагаанд Иба хотын цагдаагийн газар, PPO Замбалес, CIDG 3-р бүс, RIU 3, PNP дотоод хяналт, PRO 3 болон төрийн бусад тагнуулын байгууллагууд оролцжээ.
Баривчлагдсан этгээд:
Болдбаатарын Болд-Эрдэнэ, 30 настай, тус авиа академийн нисгэгчийн ангийн төгсөх курсын оюутан.
BI түүнийг “undesirable alien” буюу нийтийн ашиг сонирхолд аюул учруулж болзошгүй гадаад иргэн” гэж тэмдэглэн, баривчилсан байна.
Албан ёсны мэдээллээр, түүнийг тэсрэх бөмбөг, нисэх онгоцны бэлтгэл сургуулилтаар Иба нисэх буудал болон ойролцоох Палауиг голын орчны нислэгийн зураг авч байсан гэж сэжиглэж байгаа аж.
Энэ газар нь нисэх буудлаас ойролцоогоор 5 далайн миль зайтай юм байна. Тэрбээр сөнөөгч онгоцны нисгэгчээр төгссөн бөгөөд Хятадын засгийн газартай холбоотой байж болзошгүй гэсэн сэжиг байгаа талаар мэдээлжээ.
Цагаачлалын товчооны анхааруулга:
Гадаад иргэд визийн нөхцөлөө зөрчсөн үйл ажиллагаа явуулж, улсын аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй бол BI шуурхай арга хэмжээ авна.
BI “Филиппин улс өөрийн байгууллагууд, иргэний сургалтын төвүүдийг улсын аюулгүй байдалд занал учруулж болзошгүй үйлдэлд ашиглуулахыг зөвшөөрөхгүй” гэж албан ёсоор мэдэгдэв.
Баривчилгааны дараа:
Сэжигтэн Б.Болд-Эрдэнийг баривчлан, Манила дахь BI-ийн төв оффист хүргээ, эрүүл мэндийн шинжилгээ авч, биометрийн бүртгэл хийжээ.
Дараа нь цагдан хорих байр руу шилжүүлж, улс руу нь буцаах (депортаци) ажиллагаанд бэлтгэж буй талаар мэдээлсэн байна.
Эх сурвалж: IMMIGRATION.GOV.PH













































































