НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте 2026 оны хоёрдугаар сарын 15-нд The Moscow Times сонинд өгсөн ярилцлагадаа, Оросын иргэд Украины эсрэг явуулж буй дайны улс оронд нь учруулж буй сүйтгэх нөлөөг ойлгож, үүнийг зогсоохын төлөө бүх боломжоо ашиглах ёстойг онцлов.
Энэ ярилцлага Мюнхений аюулгүй байдлын бага хурлын хүрээнд болсон бөгөөд Кремль Telegram, WhatsApp мессэжийн үйлчилгээг хаасан үед явагджээ.
Рютте хэлэхдээ “Арванхоёрдугаар сард тэд 35 000 хүнээ алдсан бол нэгдүгээр сард 30 000-г алдсан байна” гэжээ.
Тэрбээр барууны эх сурвалжийг иш татан, “Оросын алдагдал шинэ цэргийн элсэлтээс давсан” гэж онцолсон байна.
Ерөнхий нарийн бичгийн даргын хэлснээр, одоогоор эдгээр алдагдал Москва, Санкт-Петербургт шууд нөлөөлөхгүй байгаа тул элитүүд үүнийг бүрэн хэмжээгээр мэдрэхгүй байгаа ч аж.
Гэвч тэр “Гэхдээ энэ нөлөө удахгүй мэдрэгдэх болно. Учир нь дайнд нас баралтын ийм өндөр түвшинтэй байвал үүний үр дагавар заавал Москва, Санкт-Петербургт хүрнэ” гэжээ.
Рютте: Оросын иргэдэд уриалж байна
Рютте “Оросын иргэдэд хандан хэлмээр байна. Үүнийг зогсоохын тулд чадах бүхнээ хий. Энэ нь Оросыг устгаж байна. Энэ бол Оросын хувьд маш муу зүйл’” гэж мэдэгджээ.
Мөн өчигдөр НАТО-гийн Батлан хамгаалахын сайд нар Брюссельд Украинд зориулсан 5 тэрбум төгрөгийн цэргийн тусламжийн шинэ багц зарлав.
Үүнд Их Британиас 2 тэрбум гаруй төгрөгийн ПВО пуужингийн худалдан авалт багтсан бөгөөд Украины хотууд болон эрчим хүчний дэд бүтцийг хамгаалах зорилготой аж.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Мюнхений хурлын үеэр холбоотнуудаа талархан дурсаж, энхийн гэрээ байгуулахад бэлэн байгаагаа мэдэгдэв.
Гэхдээ тэрбээр Орос улс хүлээцтэй хандана гэсэн ямар ч нотолгоо байхгүйг онцолжээ. Энэ эргэлзээг нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ч хуваалцсан байна.
Марк Рютте: Орос бол НАТО-гийн урт хугацааны аюул
Зеленский Рубиотой уулзахдаа “Оросын довтолгооны гол зорилго нь Украиныг бүрэн эзлэх явдал хэвээр байна, Донбассйг өгч, энх тайван тогтоно гэж бодох нь эндүүрэл” гэж онцлов.
Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорский ярилцлагадаа, одоогийн удирдлагатайгаар Оростой харилцаа хэвийн болох магадлал хомс хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв.
Тэр “Колоничилсон дайн, түүхийг харахад, эхлүүлсэн баг нь төгсгөлийг нь хэзээ ч удирддаггүй” гэж хэлжээ.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттегийн санал болгосноор эхлээд энхийн гэрээ байгуулж, дараа нь нөхцөл байдлыг харж шийдвэрлэх хэрэгтэй аж.
Тэрбээр мөн “Гэхдээ Орос улс НАТО-д одоогоор бүс нутгийн хэмжээнд урт хугацааны аюул хэвээр байна” гэж онцолжээ.
Эх сурвалж: DW













































































