Григорийн тооллын жилийн 46 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 319 өдөр (өндөр жил бол 320 өдөр) үлдэж байна.
Онцлох үйл явдал
- 590 – Персийн хаан ширээнд II Хосрау суув.
- 706 – Византийн эзэн хаан II Юстиниан хаан өөрийг нь залгамжлах магадлалтай гэгдэж байсан Леонтиос болон III Тибериос нарыг цаазаар авчээ.
- 1214 – Англи-Францын дайн: Английн цэргийн хүч Францын Ла Рошель арлыг эзлэн авав.
- 1637 – Ариун Ромын эзэнт гүрний хаан ширээнд III Фердинанд суужээ.
- 1690 – Молдавын ханхүү Константин Кантемир Ариун Ромын эзэнт гүрэнтэй нууц гэрээ байгуулав.
- 1764 – Америкийн Сейнт Луйс хот байгуулагджээ.
- 1798 – Бүгд найрамдах Ром улсын нийслэл Ром хотыг Наполеон эзлэн авав.
- 1804 – Сербийн хувьсгал эхэлжээ.
- 1835 – Сербийн одоогийн үндсэн хууль батлагдав.
- 1862 – Америкийн иргэний дайн: Тенниси мужийн Форт Донелсон хотод генерал Үлиссес С.Грант халдав.
- 1870 – АНУ-д Механик инженерийн мэргэжлээр бакалаврын зэрэг олгох анхны сургууль болох Стивенсийн Технологийн хүрээлэн байгуулагджээ.
- 1879 – Эмэгтэйчүүдийн эрх: АНУ-ын Ерөнхийлөгч Рудерфорд Б.Хейс эмэгтэй хүнийг прокуророор ажиллах хуулинд гарын үсэг зурав.
- 1898 – Кубын нийслэл Гавана хотын эрэгт АНУ-ын Мейн хөлөг онгоц живж, 274 хүн амиа алдав. Энэ үйл явдлын дараа АНУ Испани улсад дайн зарлажээ.
- 1921 – Хатанбаатар Магсаржав буюу Сандагдоржийн Магсаржав 1921 оны 2 дугаар сарын 15-нд Ерөнхий сайдаар томилогдов. Тэрээр удалгүй сар гаруйханы дараа гуравдугаар сард албан тушаалаасаа огцоржээ.
- Румынийн хаант улс байгуулагдав.
- 1923 – Грек улс Европ тивээс хамгийн сүүлд Григорийн он тоололд шилжжээ.
- 1933 – Майами хотын иргэн Жузеппе Зангара Ерөнхийлөгчөөр сонгогдсон Франклин Д.Рүүзвельтийн амь насанд халдахыг завдав. Гэсэн ч түүний сум Чикаго хотын амбан захирагч Антон Ж.Кермакыг онож, шархаа даалгүй амиа алджээ.
- 1945 – Дэлхийн хоёрдугаар дайн: Дресден хотыг холбоотон гүрнүүд гурав дахь өдрөө бөмбөгдөв.
- 1946 – АНУ-ын Филаделфи хотод орших Пеннсилванийн их сургуульд анхны электрон компьютерийг ашиглажээ.
- 1952 – Их Британийн хаан VI Жоржийг Уиндсорын шилтгээнд орших Гэгээн Жоржийн сүмд оршуулав.
- 1965 – Канад улс одоогийн төрийн далбааны загварыг батлав.
- 1972 – АНУ түүхэндээ анх удаагаа дуу бичлэгийг зохиогчийн эрхэд хамааруулж эхлэв.
- Хосе Мариа Веласко Ибарра Экуадор улсын Ерөнхийлөгчийн суудалд тав дахь удаагаа суужээ.
- 1989 – ЗХУ-Афганистаны дайн: ЗХУ-ын засгийн газар Афганистан улсаас цэргээ гаргах шийдвэр гаргав.
- 1991 – Чехословак, Унгар, Польш улс чөлөөт худалдааны системд шилжихээр болжээ.
- 1992 – Цуврал алуурчин Жеффри Дамерт бүх насаар нь хорих ял оноов.
- 2001 – Алдарт Nature сэтгүүлд хүний генийн кодыг анх удаагаа нийтэлжээ.
- 2003 – Иракын дайныг эсэргүүцсэн хөдөлгөөн дэлхийн 600 хотод болов. Тухайн үед энэ хөдөлгөөнд 30 сая хүн хамтрагдсан нь түүхэн дэх хамгийн том эсэргүүцлийн хөдөлгөөн болсон юм.
- 2013 – ОХУ-д солир унаж хад чулуу мөргөсний улмаас 1,500 хүн гэмтэж бэртэв.
Мэндэлсэн алдартнууд
- 1564 – Нэрт одон оронч, физикч Галилео Галилей (1642 онд нас барсан)
- 1612 – Канадын Монреал хотыг байгуулсан Поль де Шомедей (1676 онд нас барсан)
- 1710 – Францын эзэн хаан XV Луй (1774 онд нас барсан)
- 1811 – Аргентин улсын долоо дахь Ерөнхийлөгч Доминго Фаустино Сармиенто (1888 онд нас барсан)
- 1812 – Эрдэнэс наймаалах Tiffany & Co компанийг үндэслэгч Чарльз Луйс Тиффани (1902 онд нас барсан)
- 1840 – Румынь улсын 23 дахь Ерөнхий сайд Титу Майореску (1917 онд нас барсан)
- 1841 – Бразил улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Мануэль Ферраз де Кампос Сейлс (1913 онд нас барсан)
- 1845 – Нобелийн энхтайвны шагналт, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Элиху Рүүт (1937 онд нас барсан)
- 1861 – Нобелийн шагналт Францын физикч Шарль Эдуар Гуйллейм (1938 онд нас барсан)
- 1873 – Нобелийн шагналт Швейцарийн химич Ханс фон Үлер-Шелпин (1964 онд нас барсан)
- 1907 – Бетмэн киноны “Жокер”-ын дүрээр алдаршсан жүжигчин Цесар Ромеро (1994 онд нас барсан)
- 1909 – Анна Франкын гэр бүлийг нууж байсан Миеп Гайс (2010 онд нас барсан)
- 1931 – Английн тайз дэлгэцийн нэрт жүжигчин Клейр Блүүм
- 1946 – Олон улсын хөгжлийн агентлагын Ерөнхий нарийн бичгийн дарга Клейр Шорт
- 1952 – Сербийн дөрөв дэх Ерөнхийлөгч Томислав Николич
- 1954 – Симпсон цувралын зураач, продюсер Метт Гронинг
- 1962 – Монтенегро улсын 29 дэх Ерөнхий сайд Мило Дуканович
- 1972 – Чехийн нэрт хоккейч Яромир Ягр
- 1973 – Олимпын аварга, дөрвөн удаагийн мөнгөн медальт, хүрэл медальт , Дэлхийн хошой аварга Чехийн цаначин Катерина Нойманнова
- Олимпын зургаа, дэлхийн гурван удаагийн алтан медальт АНУ-ын усанд сэлэгч Эми ван Дикен
- 1983 – Швейцарийн алдарт хөлбөмбөгч Филид Деген
Эх сурвалж: WIKIPEDIA













































































