Григорийн тооллын жилийн 45 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 320 өдөр (өндөр жил бол 321 өдөр) үлдэж байна.
Онцлох үйл явдал
- 842 – Францын хаан Шарль, Германы хаан Луй нар Страсбургийн тангарагыг франц, герман хэл дээр өргөв.
- 1014 – Ромын пап VIII Бенедикт Баварийн хаан Хенриг Итали, Герман, Ариун Ромын эзэнт гүрний хаанаар өргөмжилжээ.
- 1076 – Ромын пап VII Григорий Ариун Ромын эзэнт гүрний хаан ширээнд IV Хенриг өргөмжлөв.
- 1130 – Ромын пап ламаар II Инносент сонгогджээ.
- 1349 – Страсбург хотод хулгайн хэргээр олон зуун еврей үндэстнийг галтан шатаажээ.
- 1502 – Испанийн Гранада хотыг Муслим үндэстнүүд эзэлж, улмаар тус улсаас Католик шашныг гаргав.
- 1655 – Испанийн арми Мапуче омгийн цэргийн хүчийг бут цохиж, одоогийн Чили улсад хяналтаа тогтоожээ.
- 1778 – АНУ-ын төрийн далбааг анх удаагаа гадаадын хөлөг онгоц дээр мандуулав. Тухайн үед Францын мэдлийн хөлөг онгоц дээр мандуулж, улмаар ёслолын буудлага үйлдсэн байна.
- 1779 – Алдарт аялаг Жеймс Күүк Хавайн арлын Калакекуа арлын орчимд уугуул хавайчуудад хорлогдон амиа алджээ.
- 1797 – Францын хувьсгал: Одоогийн Гибралтар орчимд Британийн цэргийн хүч, Францын цэргийн хүчийг буулган авчээ.
- 1804 – Османы эзэнт гүрний эсрэг Сербийн анхны хувьсгал болов.
- 1835 – АНУ-ын Охайо мужийн Киртланд хотод Хожмын үеийн гэгээнтнүүийн хөдөлгөө үүсчээ.
- 1849 – Гэрэл зурагт мөнхөрсөн хамгийн анхны ерөнхийлөгчөөр Жеймс Нокс Полк тодорчээ.
- 1852 – Дэлхийн хамгийн анхны хүүхдийн эмнэлэг Их Британийн Лондон хотод байгуулагдав.
- 1855 – АНУ-ын Техас мужийн Нью Орлиан болон Маршалл хотыг холбосон цахилгаан холбооны шугам тавигдаж эхлэв.
- 1859 – Орегон муж АНУ-ын 33 дахь муж болов.
- 1876 – Алдарт зохион бүтээгч Александер Грам Белл телефон утасны патентыг авчээ.
- 1879 – Номхон далайн дайн: Чилийн цэргийн хүч Боливийн боомт хот болох Антофагаста хотыг эзлэн авав.
- 1899 – АНУ-ын Холбооны сонгуульд анх удаа санал тоолох машин ашиглаж эхлэв.
- 1903 – АНУ-ын Худалдаа, хөдөлмөрийн яам байгуулагджээ.
- 1912 – Аризона муж АНУ-ын 48 дахь муж болов.
- АНУ-ын Тэнгисийн цэрэгт дизель хөдөлгүүртэй хөлөг онгоцуудыг ашиглах болов.
- 1918 – ЗХУ албан ёсоор Григорийн тоололд шилжив.
- 1929 – Гэгээн Валентиний өдрийн халдлага: Зартай дээрэмчин Аль Капон Чикаго хотод халдлага зохион байгуулж, долоон дээрэмчин амиа алджээ.
- 1943 – Дэлхийн хоёрдугаар дайн: Ростов на Доныг Нацистийн Германаас чөлөөлөв.
- 1944 – Дэлхийн хоёрдугаар дайн: Германы удирдлаган дор тулалдаж байсан Италийн хөлөг онгоц, Британийн хөлөг онгоцыг сөнөөн, живүүлжээ.
- 1945 – Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын нисэх хүчний эскадриль байр зүйн алдаанаас болж Чехословак улсын Прага хотыг бөмбөгдөв.
- АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт Күинси хөлөг онгоц дээр Саудын Арабын хаан Ибн Саудтай уулзсанаар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтжээ.
- 1946 – Английн банк үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж эхлэв.
- 1949 – Израйлийн парламент анхны хуралдаанаа хийжээ.
- Канадын Күэбек муж Автономит эрхтэй болох хөдөлгөөнөө өрнүүлж эхлэв.
- 1950 – Хятадын иргэний дайн: Үндэсний хувьсгалийн армийн өдөөсөн Ардын чөлөөлөх армийн эсрэг дайн ялагдлаар төгсөв.
- 1956 – ЗХУ-ын Коммунист намын 20-р их хурал Москва хотноо эхлэв. Хурлын үеэр ЗХУ-ын шинэ удирдагч Никита Хрущев экс удирдагч Йосеф Сталинг ард түмний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж цолложээ.
- 1961 – Үелэх системийн 103 дахь элемент болох Лавренсиумыг Калифорнийн их сургуулийн эрдэмтэд илрүүлэв.
- 1966 – Австралийн мөнгөн тэмдэгт түүхэнд байгаагүй хамгийн доод төвшинд хүрэв.
- 1979 – Кабул хотод байрлах АНУ-ын Элчин сайдын яаманд халдаж, элчин сайд Адольф Дабсыг барьцаалав. Цагдаагийн алба хаагч болон барьцаалагчдын хооронд болсон буудалцааны үеэр Адольф Дабс амиа алджээ.
- 1983 – Америкийн нэгдсэн банк дампуурлаа зарлав. Тус банкны ерөнхийлөгч Жейк Батчер мөнгө угаасан хэрэгт холбогдсоны дараа дампуурлаа зарласан нь энэ юм.
- 1989 – Ираны дээд тэргүүн Рухолла Хомейни “Сатаны эсрэг” ном бичсэнийх нь төлөө зохиолч Сальман Рашдиг үхэх ялтай гэж үзжээ.
- 1990 – Алдарт “Вояажер 1” хөлөг 6 тэрбум км-ын алсаас эх дэлхийн зургийг илгээж, шуугиан тарив.
- 2000 – “NEAR Шумахер” хөлөг 433 Эрос одыг бүтэн тойрсон нь дэлхийн сансар судлалын түүхэнд анхны тохиолдол болжээ.
- 2004 – ОХУ-ын нийслэл Москва хотын захад орших Трансваалийн усан парк нурсаны улмаас 25 хүн амиа алдан, 100 гаруй хүн бэртэж гэмтэв.
- 2005 – Ливаны нийслэл Бейрут хотод орших “Гэгээн Георг” зочид буудлын гадаа 1,000 кг тэсрэх бодис дэлбэрч тэрбумтан Рафик Харири болон өөр бусад 21 хүн амиа алджээ.
- Хүн бүхэн хүссэн видеогоо нийтэлж, хүссэн бичлэгээ үзэх боломжтой YouTube цахим хуудас нээгджээ.
- 2011 – Бахрейн улсад “Арабын хавар” эхлэв.
- 2018 – Өмнөд Африк улсын Ерөнхийлөгч Жейкоб Зума албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгөхөөр болов.
Мэндэлсэн алдартнууд
- 1483 – Моголын эзэнт гүрний хаан Бабур (1530 онд нас барсан)
- 1819 – Бичгийн машиныг зохион бүтээсэн Кристофер Латам Шолес (1890 онд нас барсан)
- 1859 – Алсыг харагчийг зохион бүтээсэн Жорж Вашингтон Гейл Феррис (1896 онд нас барсан)
- 1869 – Нобелийн шагналт Шотландын физикч Чарльз Томпсон Рийс Уилсон (1959 онд нас барсан)
- 1917 – Нобелийн шагналт Америкийн эрдэмтэн Херберт А.Хауптманн (2011 онд нас барсан)
- 1939 – Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Южин Фама
- 1944 – Нэрт сэтгүүлч, зохиолч Карл Бернстайн
- Оскар, Алтан Бөмбөрцгийн тус бүр 10 удаагийн шагналт кино зохиолч, найруулагч Алан Паркер
- 1945 – Лихтенштейний хунтайж II Ханс-Адам
- 1946 – Науру улсын Ерөнхийлөгч Бернард Довиёого (2003 онд нас барсан)
- 1951 – Английн нэрт хөлбөмбөгч Кевин Кийган
- 1963 – “Хиймэл оюун ухаан” киноны од Энрико Колантони
- 1967 – Нидерландын Ерөнхий сайд Марк Рутте
- 1970 – “Биелэгдэшгүй даалгавар”, “Стар Трек” киноны од Саймон Пегг
- 1972 – Скайд аппликейшнийг үндэслэгч Йаан Таллинн
- Алдарт дуучин Роб Томас
- 1981 – Италийн хөлбөмбөгч Маттео Бригги
- 1983 – Францын хөлбөмбөгч Бакари Сайна
- 1985 – Швейцарийн хөлбөмбөгч Филиппе Сендерос
- 1987 – Уругвайн хөлбөмбөгч Эдинсон Кавани
- 1988 – Аргентины хөлбөмбөг Анхел ди Мариа
- 1989 – Дэлхийн алт, мөнгө, хүрэл медальт Канадын кёрлингч Эмма Мискев
- Олимпын хүрэл, Дэлхийн мөнгө, хүрэл медальт, Европын хошой аварга Их Британийн гимнастикч Кристиан Томас
- 1992 – Данийн хөлбөмбөгч Кристиан Эриксен
Эх сурвалж: WIKIPEDIA













































































