Поп дуучин Никки Минаж Дональд Трампыг олон нийтийн эсэргүүцэл, шүүмжлэлийг үл тоон дэмжиж буйгаа тайлбарлажээ.
Тэрбээр 2025 оны арванхоёрдугаар сард Аризона мужийн Финикс хотод болсон Turning Point USA арга хэмжээнд гэнэтийн зочин байдлаар оролцон, Ерөнхийлөгчийг дэмжиж буйгаа илэрхийлсэн билээ.
Минажийн үзэгчдийг гайхшруулсан зүйл нь тэрбээр 2018 онд Трампын цагаачлалын бодлогыг “аймшигтай” гэж тодорхойлж, АНУ-д хууль бусаар ирсэн туршлагаасаа ярьж байсан аж.
Гэсэн хэдий ч арга хэмжээний үеэр тэрбээр Трамп болон дэд Ерөнхийлөгч JD Vance-ыг “үлгэрлэл” гэж магтан, зарим шүтэн бишрэгчдээ ихээхэн бухимдуулжээ. Үүний улмаас “Deport Nicki Minaj to Trinidad” гэх гарын үсэг цуглуулах аян ихээхэн анхаарал татсан байна.
Өдгөө 43 настай дуучин Katie Miller Podcast-д оролцож, дэмжлэгийнхээ шалтгааныг тайлбарлахдаа “Шашны эрх чөлөө миний хувьд чухал. Гэхдээ үнэнийг хэлэхэд, би Ерөнхийлөгч Трампын эсрэг “дарамт”-ыг хараад зүгээр сууж чадахгүй байсан” гэжээ.
Тэрбээр өөртөө ирсэн шүүмжлэл болон Трампын “буллинг”-ийг үзсэн туршлагатайгаа холбон тайлбарлаж “Миний амьдралд ийм буллинг олон жилийн турш дагаж ирсэн. Би үүнийг хэн нэгэнд тохиолдохыг үзэж, тэр эрхэм үүнийг үгүйсгэх ёсгүй гэж бодсон” гэжээ.
Мөн Minaj саяхан Trump Accounts Summit арга хэмжээнд оролцож, Ерөнхийлөгчийн “gold card” визийг гардан авч, өөрийгөө түүний “номер нэг дэмжигч” гэж зарласан байна.
Энэ карт нь эрх бүхий оршин суух болон АНУ-ын иргэншил авах боломж олгодог бөгөөд хэвлэлийн мэдээллээр түүнд зөвхөн бэлэг буюу дурсгал маягаар олгожээ.
Эх сурвалж: UNILAD













































































