УИХ-ын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Энэ хүрээнд Монгол Улс, ОХУ-ын итгэмжлэлийн байгууллагууд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хоёр улсын худалдаанд учирч болох техникийн саад, тотгорыг багасгах бодитой шийдэл, чухал ажил болов.
Өөрөөр хэлбэл экспортод гаргаж буй бүтээгдэхүүний итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрснөөр бизнесийнхэнд цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлтээс эхлээд олон давуу талтай.
Итгэмжлэлээр дамжуулан дотоод, гадаад худалдаа, экспортын тодорхой асуудлыг зохицуулдаг олон улсын жишгээр талууд ийнхүү нягт хамтран ажиллахаар тогтлоо.














































































