Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
2026 оны хоёрдугаар сарын 8-ны 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цэлмэг. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -22…-27 градус.
Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр -16…-21 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн голын хөндийгөөр -10…-15 градус хүйтэн.
Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…-1 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1…-6 градус, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Өчигдөр өдрөөс 6 градусаар хүйтний эрч суларч -4…-6 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өчигдөр өдрөөс 4 градусаар хүйтний эрч суларч -12…-14 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Өчигдөр өдрөөс 6 градусаар хүйтний эрч суларч -7…-9 градус хүйтэн байна.
05.00 цагт Улаанбаатарт: -20 градус хүйтэн, харьцангуй чийг 57 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР












































































