Григорийн тооллын жилийн 38 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 327 өдөр (өндөр жил бол 328 өдөр) үлдэж байна.
Онцлох үйл явдал
- 457 – Византын эзэнт гүрний хаан ширээнд I Лео Августус суув.
- 1238 – Бат хаан Оросын Владимир хотыг эзлэн авсан.
- 1301 – II Эдуард Уэлсийн анхны хунтайж болжээ.
- 1783 – Америкийн хувьсгал: Испани улс Гибралтарын их бүслэлтээс мултарчээ.
- 1807 – Наполеоны дайн: Францын цэргийн хүч Эйла нутагт байрлав. Дараа өдөр нь Оросуудтай байлдсан юм.
- 1819 – Сир Томас Стемфорд Раффлес Сингапураас явжээ.
- 1857 – Оросын эзэн хаан II Александр “Оросын төмөр замын ерөнхий нийгэмлэг” байгуулах тухай зарлиг гаргасан байна.
- 1940 – Уолт Дисней компанийн хоёр дахь бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино болох “Пиннокио” дэлгэцэнд гарчээ.
- 1944 – Дэлхийн хоёрдугаар дайн: Итали, Германы цэргийн хамтарсан хүч холбоотон гүрний эсрэг Шингл ажиллагааг эхлүүлэв.
- 1951 – Солонгосын дайн: Солонгосын цэргийн хүч коммунист гэж цоллогдсон 700 хүнийг хороожээ.
- 1962 – АНУ Куба улсын эсрэг импорт, экспортын хориг тавив.
- 1974 – Гренада улс Их Британиас тусгаар тогтнов.
- 1984 – Сансарын Шаттл хөтөлбөр: STS-41-B хөлөгт багтсан Брюс МакКандлесс, Роберт Л.Стеварт нар задгай сансарт ажиллажээ.
- 1986 – Гайти улсыг 28 жил захирсан Жан Клод Дувалье албан тушаалаасаа огцорчээ.
- 1990 – ЗХУ-ын задрал: ЗХУ-ын Коммунист намын Төв хороо хүчээ хувааж, илүү нээлттэй улс болох шийдвэр гаргав.
- 1991 – Жан Бертран Аристид Гайти улсын ерөнхийлөгч болов. Тэрээр олон нийтээс сонгогдсон анхны ерөнхийлөгч билээ.
- 1992 – Нидерландын Маастрихт хотод болсон хуралдаанаар Европын Холбоо байгуулагдах эхлэлээ тавьжээ.
- 1995 – 1993 онд Дэлхийн худалдааны төвд бөмбөг дэлбэлсэн хэрээг Рамзи Юсеф гэгчийг баривчлав.
- 1997 – Технологийн алдарт Apple компани Mac OS X компютераа үйлдвэрлэж эхэлжээ.
- 1998 – Японы Нагано хотод Өвлийн Олимпын наадам /18 дахь/ нээгдэв.
- 1999 – Йордан улсын хаан ширээнд угсаа залгамжлах хунтайж Абдалла ибн Хуссейн суув.
- 2012 – Мальдив улсад засгийн газраа эсэргүүцэж 23 хоног жагсаал зохион байгуулсны дүнд ерөнхийлөгч Мохамед Нашийд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцров.
- 2016 – Умард Солонгос улс Кванмёнсонг-4 хөлгийг сансарт хөөргөжээ.
Мэндэлсэн алдартнууд
- 1478 – Их Британийн Лордын танхимын канцлер Томас Моор (1535 онд нас барсан)
- 1804 – Дийр брендийг үндэслэгч Жон Дийр (1886 онд нас барсан)
- 1812 – Английн алдарт зохиолч Чарльз Диккенс (1870 онд нас барсан)
- 1842 – Францын ерөнхий сайд Александр Рибо (1923 онд нас барсан)
- 1873 – Титаник хөлгийн загварыг зохион бүтээсэн Томас Эндрьюс (1912 онд нас барсан)
- 1885 – Нобелийн шагналт Америкийн зохиолч Синклейр Льюс (1951 онд нас барсан)
- 1905 – Нобелийн шагналт Шведийн физиологич Ульф фон Улер (1983 онд нас барсан)
- 1906 – Антонов нисэх онгоцны үйлдвэрийг үндэслэгч Олег Константинович Антонов (1984 онд нас барсан)
- Манж Чин гүрний сүүлчийн эзэн хаан Пу И (1967 онд нас барсан)
- 1934 – Мальта улсын 7 дахь ерөнхийлөгч Эдди Фенеч Адами
- 1940 – Сингапурын 7 дахь ерөнхийлөгч Тони Тан
- 1966 – Олимпын 6, дэлхийн 7, европын 9 алтан медалт Зүүн Германы усанд сэлэгч Кристин Отто
- 1971 – Оросын солонгос гаралтай дуучин Анита Цой
- 1974 – Канадын сагсанбөмбөгч, NBA-н улирлын үнэ цэнэтэй тоглогч Стив Неш
- 1978 – Америкийн жүжигчин Эштон Катчер
- 1979 – Нобелийн шагналт сэтгүүлч Таваккол Карман
- 1984 – Олимпын мөнгөн медальт, Дэлхийн хошой аварга Америкийн зургаан төрөлтийн тамирчн Трей Хардий
- 1992 – Испанийн хөлбөмбөгч Серхи Роберто
Эх сурвалж: WIKIPEDIA













































































