2 сарын 6 нь Григорийн тооллын жилийн 37 дэх өдөр бөгөөд сүүлээсээ 328 дэх (өндөр жил бол 329 дахь) өдөр юм.
Онцлох үйл явдал
- 1633 – IV Владислав Валелийн сүмд Польшийн хаан, Литвийн Их гүнгээр өргөмжлөгдсөн.
- 1643 – Абел Тасман Фижи арлуудыг нээсэн.
- 1649 – Их Британийн хаанаар II Чарльзийг батламжилжээ.
- 1685 – II Чарльзыг нас барсаны даруу түүний дүү II Жеймс хаан ширээнд суув.
- 1778 – Америкийн хувьсгал: Холбоотны тунхаг, Худалдааны тунхаг батлагдсан нь АНУ, Франц шинэ улс байгуулах дохио болов.
- 1788 – Массачусеттс муж АНУ-ын 6 дахь муж болсон.
- 1806 – Сан Домингогын тулаан: Британийн тэнгисийн цэрэг Карибийн тэнгист Францын цэргийн хүчийг бут цохив.
- 1819 – Сир Томас Стенфорд Раффлес Сингапурыг нээн илрүүлэв.
- 1820 – АНУ-д цагаачилж ирсэн 86 хар арьстаныг Америкийн колонийн нийгэмлэг буюу Одоогийн Либери улсад тусгай хөлөг онгоцоор шилжүүлжээ.
- 1833 – Орчин үеийн Грекийн хаан ширээнд Отто суув.
- 1840 – Вайтангигийн гэрээгээр Шинэ Зеланд Британийн колони болжээ.
- 1862 – Америкийн иргэний дайн: Форт Хенригийн тулаанд холбооны армийг удирдан оролцсон Улисес С.Грант, Эндрью Х.Фүүт нар анхны ялалтаа байгуулав.
- 1899 – Испани-Америкийн дайн: Парисийн тунхаг батлагдсанаар АНУ, Испанийн хооронд энхийн гэрээ байгуулагджээ.
- 1918 – Их Британийн парламент 30-аас дээш насны эмэгтэй санал өгөх эрхтэй гэж хуульчлав.
- 1934 – Хэт барууны үзэл баримтлалтай намууд нэгдэж төрийн эргэлт хийхийг санаархав. Ингэснээр Францад улстөрийн хямрал эхэлсэн билээ.
- 1942 – Дэлхийн хоёрдугаар дайн: Их Британи улс Тайландын эсрэг дайн зарлав.
- 1951 – Канадын арми Солонгосын дайнд татагдан оржээ.
- 1952 – Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын хаан ширээнд гүнж II Элизабет суух нь тодорхой болов.
- 1958 – Мюнхений осол: Английн Манчестер Юнайтед хөлбөмбөгийн клубийн найман тоглогч, 15 зорчигч онгоцны ослоор амиа алджээ.
- 1959 – АНУ-ын Флорида мужийн Канаверал хошуунаас анх ундаа тив алгасагч баллистик пуужинг амжилттай туршив.
- 1981 – Угандагийн дайн: Угандагийн Үндэсний сэргэлтийн арми Угандагийн засгийн газрын эсрэг дайн зарлаж, Мубенбе дүүрэгт тулаанаа эхлүүлжээ.
- 1988 – Алдарт сагсан бөмбөгч Майкл Жордан цагирагт тохох үзүүлбэрийнхээ үеэр агаарт хөөрч байгаа логог барааны тэмдэгт болгох гэрээнд гарын үсэг зурав.
- 1989 – Польш улсад коммунизмийн засаглалыг цаашид хэрэгжүүлэх эсэх асуудлаар Зүүн Европын орнууд хэлэлцээрийн ширээний ард суужээ.
- 1998 – Вашингтоны үндэсний нисэх буудал нэрээ Роналд Рейганы үндэсний нисэх буудал болгон өөрчлөв.
- 2000 – Чечений хоёрдугаар дайн: ОХУ-ын армийн мэдэлд байгаа Чеченийн Грозный хотын захиргааны эсрэг босогчид дайн зарлав.
- 2016 – Тайваний өмнөд хэсэгт 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 38 хүн амиа алдан, 530 хүн бэртэж гэмтжээ.
Энэ өдөр төрөгсөд
- 885 – Японы эзэн хаан Дайго (930 онд нас барсан)
- 1611 – Хятадын эзэн хаан Чонгжен (1644 онд нас барсан)
- 1643 – Пруссийн анхны ерөнхий сайд Йоханн Касимир Колбе фон Вартенберг (1712 онд нас барсан)
- 1664 – Османы эзэнт гүрний султан II Мустафа (1703 онд нас барсан)
- 1748 – “Айлүминати” бүлэглэлийг үндэслэгч, Германы философич Адам Вайсхаупт (1830 онд нас барсан)
- 1818 – АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Уиллиам М.Эвартс (1901 онд нас барсан)
- 1879 – Исландын гурав дахь ерөнхий сайд Магнус Гудмундссон (1937 онд нас барсан)
- 1880 – Японы мэргэжлийн сүмо бөхийн 25 дахь их аварга II Нишиноүми Кажиро (1931 онд нас барсан)
- 1892 – Нобелийн шагналт Америкийн физикч Уиллиам П.Мөрфи (1987 онд нас барсан)
- 1911 – АНУ-ын 40 дэх ерөнхийлөгч Роналд Рейган (2004 онд нас барсан)
- 1912 – Адольф Хитлерийн гэргий Эва Браун (1945 онд нас барсан)
- 1917 – Америкийн алдарт жүжигчин, 20-р зууны секс бэлгэ тэмдэг За За Габор (2016 онд нас барсан)
- 1929 – Амьтан нойрсуулах холын тусгалтай бууг зохион бүтээгч Колин Мөрдок (2008 онд нас барсан)
- 1945 – Регги хөгжмийн урсгалын эцэг Боб Марли (1981 онд нас барсан)
- 1962 – Guns N’ Roses хамтлагийн дуучин Аксл Рөүз
- 1993 – Америкийн дуучин Тинаше
Эх сурвалж: WIKIPEDIA













































































