Майкрософт компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс Жеффри Эпштейнийтэй уулзаж байсан цаг хугацаандаа харамсаж байгаагаа илэрхийлжээ.
Гейтс 2011 онд Эпштейнтэй анх танилцаж, гурван жилийн турш хэд хэдэн удаа оройн хоолон дээр уулзсан боловч түүний аралд очоогүй, эмэгтэйчүүдтэй уулзаагүйгээ онцолсон байна.
Тэрбээр “Эпштейнийг баян хүмүүсийг дэлхийн эрүүл мэндийн санхүүжилтэд хандив өгөхөд ятгах боломжтой гэж үзэж уулзсан” гэж тайлбарлажээ.
Гейтс мөн Эпштейний бичсэн гэх нэгэн и-мэйлийг худал гэж үзэж байгаа бөгөөд энэ нь өөрт нь хор учруулах гэсэн оролдлого байж магадгүй гэж хэлсэн байна.
Өмнө нь Гейтсийн төлөөлөгч хэвлэл мэдээллийн зарим мэдээллийг няцааж, Гейтс Эпштейний вилла дээр эмэгтэйчүүдтэй уулзсаны улмаас ямар нэгэн өвчин авсан гэх мэдээллийг үгүйсгэсэн байна.
Зарим эх сурвалжид Билл Гейтсийг Эпштейнтэй холбоотой мэдээлээс болж нэг өдөр 440 тэрбум ам.доллар алдсан гэж бичсэн байна.
Тэрбумтан, буяны үйлстэн Мелинда Френч Гейтс “NPR” радиогийн подкаст ярилцлагад орох үеэрээ, экс нөхөр Билл Гейтсийнх нь нэр бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейнтэй холбоотой шинэ баримт бичигт олонтаа дурдагдсан талаар хэлэхдээ “Гэр бүлийн амьдралын минь хамгийн хүнд хэцүү үе” байсан гэж тодорхойлжээ.
АНУ-ын Хууль зүйн яам 2026 оны нэгдүгээр сарын 30-нд Эпштейний 3 сая гаруй хуудас баримт, 2000 гаруй видео, 180 мянга орчим зурагт бичлэгийг нийтэд ил болгосон.
Тус баримт бичгүүдэд олон улсын төрийн өндөр албан тушаалтнууд, бизнес эрхлэгчид, эрдэмтэдийн нэрс багтсан бөгөөд Билл Клинтон, Дональд Трамп нар ч багтсан билээ.
Эпштейний хэрэгт хэрэг үүсгэн шалгах ажиллагаа 2019 онд түүнийг шоронд нас барсны дараа зогсчээ.
Эх сурвалж: TASS












































































