Григорийн тооллын жилийн 36 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 329 өдөр (өндөр жил бол 330 өдөр) үлдэж байна.
Онцлох үйл явдал
- 62 – Помпей хотод газар хөдлөлт болов.
- 756 – Хятадын Тан улсын эсрэг хувьсгалыг удирдсан Ан Лүшан Ян улс байгуулж, өөрийгөө хаанд өргөмжлөв.
- 1576 – Францын католик болон протестант шашинтнуудын хооронд шашны дайн дэгджээ.
- 1778 – АНУ-ын хоёр дахь мужаар Өмнөд Каролина муж нэгдэв.
- 1818 – Швед-Норвегийн хаант улсын эзэн хаанд Жеан-Баптист Бернодотт өргөмжлөгдөв.
- 1852 – Хаант Оросын Санкт Петербург хотод Эрмитажийн музей олон нийтэд үүд хаалгаа нээв.
- 1859 – Османы эзэнт гүрний автономит муж болох Валлачиа болон Молдави нэр нэгдсэн вант улс байгуулав.
- 1909 – Бельгийн эрдэмтэн Лео Бейкэланд “бейкэлайт” бодисыг лабораторид гарган авсан нь дэлхийн анхны синтетик хуванцар материал болсон юм.
- 1917 – Мексик улсад одоо мөрдөгдөж буй үндсэн хууль батлагдаж тус улс холбооны бүгд найрамдах улс болсон юм.
- 1919 – Алдарт жүжигчид болох Чарли Чаплин, Мери Пикфорд, Дуглас Фейрбэнкс, Д.В.Гриффит нар нэгдэж “United Artists” компанийг байгуулав.
- 1939 – Генералиссмус Франциско Франко Испанийн удирдагч болов.
- 1941 – Дэлхийн хоёрдугаар дайн: Холбоотон арми Эритри улсын Керен хотод хяналтаа тогтоожээ.
- 1958 – Бүгд найрамдах Арабын нэгдсэн улсын ерөнхийлөгчид Гамаль Абдель Нассер нэрээ дэвшүүлэв.
- 1962 – Францын ерөнхийлөгч Шарль де Голль Алжирийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв.
- 1971 – Аполло 14 хөлөг саран дээр газарджээ.
- 1988 – Панамын чөлөөлөх хөдөлгөөний тэргүүн Мануэль Нориегаг хар тамхи нууцаар хил давуулсан, мөнгө угаасан гэсэн үндэслэлээр баривчлав.
- 1997 – Швейцарын хамгийн том гурван банк хоморголон устгах ажиллагааны золиос болсон хохирогчдын ар гэрийнхэнд 71 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох шийд гаргажээ.
- 2000 – Чеченийн Грозный хотын Нове Алди тосгонд ОХУ-ын арми халдлага үйлдэж, 60 энгийн иргэн амиа алджээ.
Мэндэлсэн алдартнууд
- 976 – Японы эзэнт гүрний хаан Санжо (1017 онд нас барсан)
- 1788 – Их Британийн ерөнхий сайд нэрт улстөрч Роберт Пийл (1850 онд нас барсан)
- 1840 – Максимийн хурдан галт бууг зохион бүтээсэн Хирам Максим (1916 онд нас барсан)
- 1852 – Японы ес дэх ерөнхий сайд Масатаке Тераүчи (1919 онд нас барсан)
- 1897 – НАТО-гын гурав дахь ерөнхий нарийн бичгийн дарга Дирк Стиккер (1979 онд нас барсан)
- 1907 – Францын ерөнхий сайд Пьерре Фимлин (2000 онд нас барсан)
- 1914 – Нобелийн шагналт Английн физиологич Алан Ллойд Хожкин (1998 онд нас барсан)
- 1915 – Нобелийн шагналт Америкийн физикч Роберт Хофштадер (1990 онд нас барсан)
- 1919 – Грекийн ерөнхий сайд Андреас Папандреу (1996 онд нас барсан)
- 1929 – Австрийн 19 дэх Канцелор Фред Синоватц (2008 онд нас барсан)
- 1932 – Италийн нэрт хөлбөмбөгч, дасгалжуулагч Чезаре Малдини (2005 онд нас барсан)
- 1937 – Олимп, Европын аварга Бельгийн спорт алхагч Гастон Роелантс
- 1943 – Атари компанийг үндэслэгч Нолан Бушнелл
- 1944 – Японы мэргэжлийн сүмо бөхийн 51 дэх их аварга Масаширо Таманоуми (1971 онд нас барсан)
- 1948 – Шведийн нэрт дасгалжуулагч Свен-Горан Эрикссон
- 1954 – Red Hot Chili Peppers хамтлагийн бөмбөрчин Клифф Мартинез
- 1969 – “Ромео Жульетта хоёр”, “Фрост/Никсон”, “Гамлет” киногоороо алдаршсан Уэлсийн жүжигчин Майкл Шийн
- 1972 – Данийн угсаа залгамжлах гүнж Мэри
- 1977 – Олимпын дөрвөн удаагийн Дэлхийн найман удаагийн аварга Их Британийн завьч Бен Эйнсли
- 1978 – Олимпын аварга Испанийн дугуйч Самуэль Санчез
- 1984 – Аргентинийн хөлбөмбөгч Карлос Тевез
- 1985 – Португалийн хөлбөмбөгийн домог Криштиану Рональду
- 1992 – Бразилийн хөлбөмбөгийн од Неймар
- 1995 – Бельгийн хөлбөмбөгч Аднан Жануза
- 2016 – Бутаны хунтайж Жигмэд Намжил Ванчиг
Эх сурвалж: WIKIPEDIA













































































