2025 оны долоодугаар сарын 30-нд төрсөн О.Сэцэнгоо охинд “Цөсний сувгийн битүүрэл” гэсэн онош тогтоогдож, элэгнээс цөс гадагшлах боломжгүй хүнд байдал үүссэн. Улмаар 2025 оны есдүгээр сарын 30-нд цөсний хүүдийг авах, нарийн гэдэстэй холбох болон хэвлийн хөндийг нээх мэс заслыг хийлэгжээ. Гэвч хагалгааны дараа хүндрэл үүсэж, элэг хатуурч эхэлсэн тул яаралтай элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болсон юм.
Одоогоор элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монгол улсад хийх боломжгүй байгаа хэдий ч БНХАУ-ын Шанхай хотын эмнэлэгт хийх боломжтой гэсэн хариу иржээ. Эмч нарын зүгээс охины аав Ц.Отгонбаярыг элэгний донороор тохирох боломжтой гэж үзсэн байна. Харин мэс засал болон холбогдох эмчилгээний нийт зардалд 170 сая төгрөг шаардлагатай байгаа тул сайхан сэтгэлт Монголын ард түмэн та бүхнээс тусламж хүсэж байна.
БУСДАД ХИЙСЭН БУЯН ТАНЬ БУЦААД ИРЭХДЭЭ БОРОО ШИГ АСГАРАХ БОЛТУГАЙ.
Хандивын данс
Данс эзэмшигч: Б.Булгамаа (ээж)
Хаан банк: 400005005403143435
Голомт банк: 62001503159091868
Холбоо барих: 8800 8705 – Ээж Б.Булгамаа
9971 3498 – Аав Ц.Отгонбаяр









































