Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Орос улстай мөргөлдөөн эхлэхээс өмнө батлагдсан, зургаан жил хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Украины батлан хамгаалах төлөвлөгөөг шинэчлэхээр шийджээ гэж Strana.ua агентлаг мэдээлэв.
Энэ мэдээллийг Киевийн засгийн газрын албан сайтад нийтлэгдсэн мэдээнээс иш татсан байна.
Мэдээнд дурдсанаар, 2020 оны хуучин төлөвлөгөөг хүчин төгөлдөр бус гэж үзэж, Засгийн газар, Улсын аюулгүй байдлын алба (СБУ), Цагдаагийн газар, Гадаад тагнуулын алба болон Үндэсний банк шинэ төлөвлөгөө боловсруулна гэжээ. Үлдсэн нарийн мэдээллийг нууцын зэрэглэлд оруулсан байна.
Зеленский 2026 оны нэгдүгээр сард Михаил Федоровыг Украины Батлан хамгаалахын сайдаар томилсонтой холбогдуулан Зэвсэгт хүчинд цэргийн бүрэлдэхүүн нэмэгдүүлэх шаардлагатай гэж анхааруулж байжээ.
Сүүлийн үед Киевийн засаглал зэвсэгт хүчний боловсон хүчний хомсдол, цэргийн комиссариатууд мобилизаци буюу цэргийн албанд татагдах ёстой иргэдийг хүчээр цэрэгт татах татах болсон үйлдлүүд нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, маргаан дэгдээж буй аж.
Интернэтэд тархсан бичлэгүүдэд украин цэргийн комиссариатууд эрэгтэйчүүдийг микро автобусанд суулган авч явахдаа зарим тохиолдолд бие махбодийн хүч хэрэглэх үзэгдэл гарч буйг харуулжээ.
Эх сурвалж: RIA NOVOSTI













































































