АНУ-ын Тэргүүн хатагтай Меланиа Трамп пүрэв гарагт шинэ баримтат киноныхоо нээлтийн үеэр тайзнаа гарч, үзэгчдэд хандан үг хэлээд, Ерөнхийлөгчийн албан дахь амьдралын ховор, нууцлаг, бодит агшнуудыг харуулахыг зорьсноо илэрхийлжээ.
Тэрбээр “Зарим хүн үүнийг баримтат кино гэж нэрлэж байна. Гэхдээ энэ бол зүгээр нэг мэдээллийн кино биш. Энэ бол цөөн хүн л олж харж, мэдэрч чаддаг өнцөг, агшнуудыг өгдөг уран бүтээлч туршлага юм” гэж хэлсэн байна.
📽️ “Melania: Twenty Days to History” нэртэй энэхүү бүтээлд Дональд Трампын хоёр дахь тангаргаа өргөх хүртэлх 20 өдрийн улс төрийн драмтай үйл явцын талаар өгүүлж, Меланиа Трампын Mar-a-Lago-гоос Манхэттэн хүртэлх замналын дагуу өрнөх түүхийг харуулжээ.
👗 Нээлтийн үдэш Меланиа “Dolce & Gabbana”-гийн товчтой даашинз, хар өндөр өсгийттэй тансаг төрхөөрөө Дональд Трамп болон улс төр, шоу бизнесийн олон зочны хамтаар улаан хивсэн дээр алхсан байна.
Зочдын дунд Dr. Phil, Nicki Minaj, АНУ-ын Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Pete Hegseth нар байсан аж.
📸 Улаан хивсний ёслолын үеэр Ерөнхийлөгч Дональд Трамп “Энэ бол яг л Academy Awards рейтинг өндөр байсан үе шиг уур амьсгалтай байна” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.
❗ Гэхдээ нэг анхаарал татсан зүйл нь Дотоод аюулгүй байдлын сайд Kristi Noem тус арга хэмжээнд оролцоогүй явдал байжээ. Тэрбээр Миннеаполист болсон жагсаалын үеэр нэг иргэн амь үрэгдсэнтэй холбоотойгоор огцрох дарамтад орсон байгаа аж.
Харин Дональд Трамп түүний өрсөлдөгч, Миннесота дахь цагаачлалын бодлогыг удирдахаар томилогдсон Tom Homan-ыг “Гайхалтай хүн” хэмээн магтжээ.
Меланиа Трампаас үзэгчид киноныхоо санааг хэрхэн олсон талаар асуухад “Миний амьдрал л энэ бүтээлийн санаа болсон” гэж хариулсан байна.
Өдгөө 55 настай тэрбээр сэтгүүлчдэд хэлэхдээ “Энэ кинонд та хөгжилтэй агшнууд, гунигт үе, мөн хувцас загварын гайхамшгийг харна. Би энэ бүтээлээрээ маш бахархаж байна” гэжээ.
Дональд Трамп өмнөх Ерөнхийлөгчийн Netflix-ийн гэрээг шоолж “Obama-гийн гэрээний талаар асуугаарай, их мөнгө авсан ч юу ч хийгээгүй. Харин Меланиа үнэхээр бүтээсэн” гэж хэлсэн байна.
💙 Дуучин Nicki Minaj Меланиа Трампын киноны нээлтэд цэнхэр даашинзаар гоёж, бэлхүүс хэсэг нь цагирган оруулгатай, цээжин хэсэг нь cut-out загвар бүхий төгс хийцтэй дүр төрх харуулжээ.
Тэрбээр энэхүү төрхөө хоёр том алтан бөгж, урт ээмгээр гоёж тодотгосон байна.
🇺🇸 Дональд Трамп Меланиа Трампын тухай ярив
Америкийн сэтгүүлчид “Меланиа” баримтат киноны нээлт дээр, Трамп-Кеннеди төвд Ерөнхийлөгч Дональд Трампаас эхнэрийнх нь тухай асуулт асуужээ. Энэ талаарх видео бичлэгийг Цагаан ордон өөрийн X сүлжээний акаунтаараа хуваалцсан байна.
Сэтгүүлч “Хэрвээ та эхнэртэйгээ уулзаагүй бол өнөөдрийн хүн болж чадах байсан гэж бодож байна уу?” гэж асуухад Ерөнхийлөгч Трамп “Маш аюултай асуулт байна! Гэхдээ би бодож байна, тэр үнэхээр намайг ихэд дэмжсэн… Маш эрхэм, ухаалаг, бодлоготой хүн. Заримдаа би тийм бодлоготой биш байх үед тэр дүгнэлтээ хэлдэг” гэж хариулжээ.
Цагаан ордон видео бичлэгийн дор улаан зүрхэн смайл оруулсан байна. Мөн уг арга хэмжээн дээр Трамп Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзсан талаар товч дурджээ.
Эх сурвалж: DAILY MAIL













































































