Григорийн тооллын жилийн 29 дэх өдөр. Энэ өдрөөс хойш он дуусахад 336 хоног үлдэнэ. Хэрэв өндөр жил таарвал энэ тоо 337 байна.
Онцлох үйл явдал
- 661 – Рашидуны Халифатын халиф Али амиа алдсаны дараа тус улсыг Шийтийн засаг захиргаа мэдэлдээ авч Имамах болгон өөрчилжээ. Имамахын имамаас Хассан ибн Али тодорсон юм.
- 757 – Ан Лүшанаар удирдуулсан босогчид Танг эзэнт гүрний хаан Яаны эсрэг бослого дэгдээв.
- 1258 – Монголын эзэнт гүрэн Дон Бо Дау (одоогийн Вьетнам) хавьд тулан ирж, тулаанаа хийсэн бөгөөд улмаар ялалт байгуулжээ.
- 1814 – Францын эзэнт гүрний арми Орос, Пруссийн цэргийн нэгдсэн хүчийг Брьеннегийн тулаанд буулган авав.
- 1819 – Британийн аялагч Стемфорд Раффлес Сингапурын газар нутгийг нээн илрүүлэв.
- 1834 – АНУ-ын ерөнхийлөгч Эндрю Жексон холбооны цэргүүдэд хөдөлмөрийн хөлс олгож байх шийдвэр гаргажээ.
- 1845 – Алдарт зохиолч Эдгар Аллан Погийн “Хэрээ” тууж Нью-Йорк хотын “Үдшийн толь” сонинд анх удаагаа хэвлэгджээ.
- 1856 – Их Британийн хатан хаан Викториа цэргийн гарамгай гавьяа байгуулсан хүмүүст олгох “Викториагын загалмай” одонг бий болгох зарлиг буулгажээ.
- 1861 – Канзас муж АНУ-ын 34 дэх муж улс болжээ.
- 1886 – Зохин бүтээгч Карл Бенц шатахуун хөдөлгүүртэй автомашин зохион бүтээж, патентжуулав.
- 1891 – Хавайн хаант улсын хаан ширээнд хатан хаан Лилиуокалани суув.
- 1903 – Богд хааны зарлигаар “Билгийг хөгжүүлэн бадруулагч сүм”-ийг барьж дуусгажээ.
- 1907 – АНУ-ын Сенатын танхимд анх удаагаа уугуул америк хүн сонгогдов. Чарльз Көртис гэх улстөрч Канзас мужаас Сенатын танхимд сонгогджээ.
- 1918 – Украин-Зөвлөлтийн дайн: Больщевик Улаан арми Киев хотод бүрэн хяналтаа тогтоожээ. Улаан арми тухайн үедээ цэргийн сургуулийн сонсогчидтой тулалдаж ялалт байгуулсан юм.
- 1936 – Америкийн бейсболын спортын аугаа тоглогчдыг мөнхжүүлэх зорилгтой “Бейсболын алдарын танхим” нээгдэж, анхны нэр дэвшигчдээ бүртгэв.
- 1941 – Грекийн дарангуйлагч Йоаннис Метазасыг нас барсаны дараа Грекийн ерөнхий сайдын суудалд Александрос Коризис суужээ.
- 1967 – Хиппи урсгалын мандалтын үе эхлэв. Энэ үед Жанис Жоплин, Грейтфул Дид, Аллен Гинсберг нарын уран бүтээлчдийн нэр хүнд улам өссөөр байсан юм.
- 1989 – Тусгаар тогтносон Унгар улс Өмнөд Солонгостой дипломат харилцаа тогтоожээ. Зүүн европын улсуудаас анх удаагаа дипломат харилцаа тогтоосон улс нь Унгар болсон юм.
- 1991 – Персийн булангийн дайн: Хажигийн тулаан эхэлснээр Персийн булангийн дайн албан ёсоор эхэлсэн түүхтэй.
- 1996 – Францын ерөнхийлөгч Жак Ширак Францыг цөмийн зэвсэггүй бүс нутаг болсоныг албан ёсоор зарлав.
- 2001 – Индонезийн ерөнхийлөгч Абдуррахман Вахид авлигын хэрэгтэй холбогдож, улмаар тус улсын оюутнууд эсэрүүүцлийн томоохон хөдөлгөөн өрнүүлжээ.
- 2002 – АНУ-ын ерөнхийлөгч Жорж В.Буш албан ёсны илтгэлдээ Ирак, Иран, Хойд Солонгосыг “Терроризмыг хөхиүлэн дэмжигчид” хэмээн мэдэгджээ.
- 2005 – Тайваньчууд 1949 оноос хойш анх удаагаа иргэний агаарын тээврийн нислэгийг эх газрын хятад руу үйлдэж эхэлжээ.
- 2013 – Казахын агаарын тээврийн 760-р нислэгийн онгоц Алматы хотын ойролцоо осолдож, 21 хүн амиа алджээ.
- 2014 – Сири улсын хамгийн өрнө хэсэгт орших Африн Кантон муж өөрийгөө тусгаар улс гэж зарлав.
- 2017 – Канадын Кебек мужийн Сейнт-Фой хотын нэгэн сүмд Александр Биссонетт гэгч халдаж, зургаан хүн амиа алдан, 19 хүн шархаджээ.
- 2020 – АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп зарлиг гаргаж, Ковид-19 вирустэй тэмцэх шуурхай удирдлагын баг байгуулав.
Мэндэлсэн алдартнууд
- 919 – Эртний Лиао гүрний эзэн хаан Шин Зонг (951 онд нас барсан)
- 1749 – Данийн эзэн хаан VII Кристиан (1808 онд нас барсан)
- 1754 – АНУ-ын Охайо мужийн Кливленд хотыг үндэслэгч Мөзес Клиленд (1806 онд нас барсан)
- 1843 – АНУ-ын 25 дахь ерөнхийлөгч Уиллиам МакКинли (1901 онд нас барсан)
- 1860 – Оросын богино өгүүллэгийн мастер, нэрт зохиолч Антон Чехов (1904 онд нас барсан)
- 1866 – Нобелийн шагналт(1915) Францын зохиолч Ромен Роллан ( Romain Rolland:-1944 онд нас барсан)
- 1923 – Оскарын гурван удаагийн шагналт кино зохиолч Пэдди Чаевски (1981 онд нас барсан)
- 1926 – Нобелийн шагналт Британийн физикч Абдус Салам (1996 онд нас барсан)
- 1931 – Унгарын хоёр дахь ерөнхийлөгч Ференц Мадл (2011 онд нас барсан)
- 1944 – Олимпын хүрэл медальт, Голландын усан сэлэгч Полин ван дер Уилдт
- 1945 – Мали улсын ерөнхий сайд Ибрахим Бубакар Кейта
- 1947 – Нобелийн шагналт Америкийн биологич Линда Б.Бак
- 1954 – Америкийн телевизийн нэрт хөтлөгч, жүжигчин, олон нийтийн зүтгэлтэн Опра Винфри (Oprah Gail Winfrey)
- 1961 – Олимпын хошой, Европын гурван удаагийн аварга, Зүүн Германы усанд сэлэгч Петра Тюмер
- 1966 – Бразилийн хөлбөмбөгч Ромарио
- 1968 – Олимпын мөнгө, хүрэл медальт, Дэлхийн долоо, Европын зургаан удаагийн аварга Зүүн Германы чаргачин Суси Эрдманн
- 1970 – Боко Харам террорист бүлэглэлийг үндэслэгч Мохаммед Юсуф (2009 онд нас барсан)
- 1978 – Олимпын аварга, хошой мөнгө, Дэлхийн дөрвөн удаагийн аварга Германы цанаар харайгч Мартин Шмитт
- 1980 – Хорватын хөлбөмбөгч Иван Класнич
- 1982 – Америкийн дуучин Адам Ламберт
- 1984 – Паралимпийн 13 удаагийн алтан медальт Өмнөд Африкийн усанд сэлэгч Натали ду Туа
- 1985 – Испанийн сагсанбөмбөгч Марк Газол
Эх сурвалж: WIKIPEDIA













































































