Европын Politico сэтгүүлд мэдээлснээр, Словак улсын Ерөнхий сайд Роберт Фицо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сэтгэл зүйн байдалд санаа зовж байгаагаа илэрхийлжээ.
Тус сэтгүүл “Фицо нэгдүгээр сарын 17-нд Флоридагийн Мар-а-Лаго ордонд болсон уулзалтын үеэр Трампын зан байдал “аюултай” гэж тодорхойлсон” гэж Европын дипломатуудын эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилсан байна.
Дипломатууд Фицогийн санаа зовж буй шалтгааныг Трампын сэтгэл зүйтэй холбоотой гэж тэмдэглэжээ. Гэвч Фицо ерөнхийлөгчтэй ямар сэдвээр ярилцсан тухай мэдээлэл сэтгүүлд тодорхой бичигдээгүй байна.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Анна Келли “Энэ бол нэрээ нууцалсан Европын дипломатуудын тараасан илтэд худал мэдээлэл. Мар-а-Лаго дахь уулзалт эерэг, бүтээлч болсон” гэж “Politico”-д ярьжээ.
Мөн Dennik N порталын мэдээлснээр, Фицо нэгдүгээр сарын 27-ны үдэш өөрийн илтгэлдээ Трамптай уулзсаны дараах сэтгэгдэлээ тайлбарлаагүй байна.
Эх сурвалж: TASS













































































