Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Гён-хиг авлигын хэрэгт буруутай гэж шүүх үзэж, түүнд 20 сарын хорих ял оноолоо. Гэвч түүнийг 2010-2012 оны хувьцааны зах зээлд оролцсон хэрэг болон бусад зарим хэрэгт буруугүйг тогтоож, цагаатгасан байна.
Шүүхийн шийдвэрийг шинжээчид “шүүхийн ялалт” гэж тодорхойлсон нь прокуроруудын санал болгосон 15 жилийн хорих ял, 2 тэрбум вон торгууль, 948 сая вон хураамжтай харьцуулахад хөнгөн болохыг харуулж байна.
Түүний нөхөр, ерөнхийлөгч асан Юн Сок Ёль олон хэрэгт буруутай нь тогтоогдож, 5 жилийн хорих ял авсан бөгөөд өөр хэрэгт бүх насаар нь хорих, эсвэл цаазын ял сонсох магадлалтай байгаа аж.
Ким Гён-хийн хувьд авлига болон эрх мэдлээ ашиглан хувийн ашиг олсон нь тогтоогдсон бөгөөд түүний авсан зүйлсэд 80 сая воны үнэ бүхий хормогч, үнэт эдлэл, Chanel брэндийн цүнх зэрэг багтжээ.
Мөн 2022 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэгэн улстөрчөөс санал асуулгын материалыг авсанд буруутай гэж шүүх үзжээ. Харин хувьцааны зах зээлд оролцсон хэрэгт түүнийг оролцсоныг нотолж чадаагүй бөгөөд Улс төрийн санхүүжилтийн тухай хуулийг зөрчсөн хэрэгт буруутай гэж үзээгүй аж.
Шүүгчийн тайлбарын дагуу, ерөнхийлөгч нь улс орныг удирдах эрх мэдэлтэй ч эхнэр нь зөвхөн улс орныг төлөөлөх “бэлгэдлийн” үүрэгтэй бөгөөд эрх мэдлийг хувийн ашиг олоход ашиглаж болохгүй, жишиг болох ёстой гэж онцолсон байна.
Нийгмийн хувьд зарим шинжээчид ял хэт хөнгөн гэж шүүмжилж байгаа бол зарим нь шүүх улс төрөөс хараат бус байдлаар шийдвэр гаргаж буйг харуулж байна гэж дүгнэжээ.
Эх сурвалж: SOUTH CHINA MORNING POST













































































