Григорийн тооллын жилийн 35 дахь өдөр. Энэ өдрөөс хойш он дуусахад 340 хоног үлдэнэ. Хэрэв өндөр жил таарвал энэ тоо 341 байна.
Онцлох үйл явдал
- 41 – Ромын сенат бүтэн шөнийн турш хэлэлцсэний үндсэн дээр Клаудиусыг Ромын эзэнт гүрний хаанаар хүлээн зөвшөөрчээ.
- 1515 – Францын хаан ширээнд I Фрэнсис суув.
- 1533 – Английн хаан VII Хенри 2 дахь эхнэр Анне Болейнтэй нууцаар гэрлэжээ.
- 1554 – Бразилын Сан Паулу хот байгуулагдав.
- 1573 – Японы Микатагахарагийн тулалдаанд Такэда Шингэн Токүгава Иэясүг ялав.
- 1575 – Португалын нэрт аялагч Паулу Диас де Новайс одоогийн Ангол улсын нийслэл Луанда хотыг байгуулжээ.
- 1755 – Москвагийн их сургууль байгуулагдав.
- 1765 – Өмнөд Америкийн өмнөд эрэгт орших Фолклендийн аралд Их Британи улс Эгмонтын боомтыг байгуулжээ.
- 1771 – Оросын их хатан хаан II Екатерина Халимаг монголчуудыг өөрийн газар нутаг гэх зарлиг гаргасан боловч Халимаг монголчууд хэдийнэ нутагаа орхин гарсан байжээ.
- 1858 – Их Британийн хатан хаан Викториагийн охин, гүнж Викториа болон Пруссийн Фридрих нарын хуримын үеэр Феликс Менделссоны Хуримын марш анх удаа эгшиглэсэн.
- 1879 – Болгарын үндэсний банк байгуулагджээ.
- 1881 – Алдарт зохион бүтээгчид болох Томас Эдисон, Александр Грэхэм Белл хамтарч “Oriental Telephone” компанийг байгуулжээ.
- 1890 – Америкийн эмэгтэй аялагч Нелли Блай дэлхийг 72 хоног тойрч, эх нутагтаа иржээ.
- 1909 – Германы Дрезден хотын дуурийн театрт нэрт хөгжмийн зохиолч Рихард Штрауссын “Электра” дуурь анх удаа тайзнаа тавигдав.
- 1918 – Украин улс Оросын Болшевикуудаас тусгаар тогтнолоо зарлав.
- 1924 – Францын Альпын нуруунд орших Шамони хотод Өвлийн олимп ёслол төгөлдөр нээлтээ хийв. Ийнхүү өвлийн спортын анхны олимп Франц улсад нээгдсэн юм.
- 1932 – Хятад-Японы хоёрдугаар дайн: Харбиныг Хятадын үндэсний хувьсгалт цэргүүд хамгаалалтад авав.
- 1941 – АНУ-ын мэдэлд орших Хавайн аралд католик сүм байгуулах зарлигийг Ромын пап XII Пиус гаргажээ.
- 1942 – Дэлхийн хоёрдугаар дайн: Тайланд улс АНУ, Их Британи улсад дайн зарлалаа.
- 1945 – Дэлхийн хоёрдугаар дайн: Бульжийн тулалдаан өндөрлөв.
- 1947 – Зохион бүтээгч Томас Голдсмит “Катодын туяа бүхий дөрвөлж”-ийг патентжуулснаар, хамгийн анхны “компьютер” тоглоом зохион бүтээгдсэн юм.
- 1949 – Америкийн телевизийн урлагийн хамгийн том шагнал болох “Эмми”-гийн шагнал гардуулах ажиллагаа анх удаагаа зохиогдов.
- 1955 – Германтай хийсэн дайн албан ёсоор өндөрлөснийг ЗХУ-ын удирдлагууд мэдэгдэв.
- 1961 – Ерөнхийлөгч Жон Ф.Кеннедийн хэвлэлийн бага хурлыг телевизээр анх удаа шууд дамжуулжээ.
- 1964 – АНУ-ын Орегоны их сургуульд спортын хувцас хэрэглэлийн алдарт “Найк” компани байгуулагдав.
- 1971 – Тейт болон ЛаБианка нарын хэрэгт сэжигтнээр татагдаад байсан Чарльз Мэнсон болон түүний гэр бүлийн гурван гишүүнийг уг хэрэгт буруутай гэдгийг тогтоожээ.
- 1979 – Ромын пап II Иохан Паул анхны гадаад айлчлалаа Бахамын арлууд, Доминикан, Мексик улсаас эхлэв.
- 1980 – Тереза эх Энэтхэгийн хамгийн том шагнал болох Бхарат Ратнаг хүртжээ.
- 1993 – АНУ-ын Виржиниа мужийн Лангли хотод байрлах Тагнуулын төв газрын байрны гадаа гал нээсний улмаас таван хүн амиа алдав. Дараа өдөр нь шархадсан хоёр хүн шархаа даалгүй амиа алджээ. Энэ халдлагын улмаас гурван хүн хүнд шархадсан юм.
- 1996 – АНУ түүхэндээ хамгийн сүүлчийн удаа ялтанг дүүжилж цаазаар авав. Дүүжлүүлсэн хэрэгтнийг Билли Бейли гэдэг байжээ.
- 1998 – Ромын пап II Иохан Паул Куба улсад түүхэн айлчлал хийв. Куба улсад айлчилсан анхны пап тэрээр Кубын удирдлагуудтай улстөрийн хоригдлыг суллах, хүний эрхийг хүндэтгэн үзэх талаар санал солилцсон юм.
- 1999 – Колумби улсад 6.0 магнитудын хүчтэй газар хөдөлж, наад зах нь 1000 гаруй хүн амиа алдав.
- 2005 – Энэтхэгийн Махараштра хотод байрлах Мандрадеви сүмд мөргөлчид олноороо цугларсны улмаас шахцалдаан үүсч, 258 хүн амиа алджээ.
- 2006 – Мексикийн мэргэжлийн бөхийн тулааны од Хуана Барраза цуврал аллагад сэжиглэгдэн баривчлагдав. Тэрээр 10 гаруй эмэгтэй хүнийг хороожээ.
- 2011 – Египетийн ард иргэд засаглалаа эсэргүүцэн жагсаал дэгдээв.
- 2013 – Венесуэлийн Баркисмето шоронд бослого гарч 50 хоригдол амиа алдан, 120 гаруй хоригдол шархаджээ.
- 2019 – Бразилын зүүн өмнөд хэсгийн Брумадиньо хотын далан нурж, 270 гаруй хүн амиа алджээ.
Мэндэлсэн алдартнууд
- 1627 – Английн суут эрдэмтэн, химич Роберт Бойль (1691 онд нас барсан)
- 1759 – Шотландын яруу найрагч Роберт Бёрнс (1796 онд нас барсан)
- 1783 – Америкийн алдарт Колгейт болон Палмолив брэндийг үндэслэгч Уиллиам Колгейт (1857 онд нас барсан)
- 1882 – Английн богино өгүүллэгийн мастер Виржиниа Вульф (1941 онд нас барсан)
- 1908 – Тайванийн дэд ерөнхийлөгч Хсиен Тун-Мин (2001 онд нас барсан)
- 1917 – Нобелийн шагналт Бельгийн химич Илья Пригогин (2003 онд нас барсан)
- Бразилын 22 дахь ерөнхийлөгч Ханиу Куадрос (1992 онд нас барсан)
- 1923 – Нобелийн шагналт Шведийн фармалогич Арвид Карссон (2012 онд нас барсан)
- 1933 – Филиппиний 11 дэх ерөнхийлөгч Корасон Акино (2009 онд нас барсан)
- 1937 – Төв Африкийн бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Анже-Феликс Патасс (2011 онд нас барсан)
- 1938 – Америкийн нэрт дуучин Этта Жеймс (2012 онд нас барсан)
- ЗХУ-ын нэрт дуучин, яруу найрагч жүжигчин Владимир Высоцкий (1980 онд нас барсан)
- 1949 – Нобелийн шагналт Английн биологич Пол Нюрс
- 1981 – Америкийн нэрт дуучин, “Грэмми” хөгжмийн наадмын 15 удаагийн шагналт Алиша Кийз
- 1984 – Бразилын хөлбөмбөгч Робиньо
- 1996 – Испанийн хөлбөмбөгч Адама Траоре
Эх сурвалж: WIKIPEDIA













































































