Швейцарын Холбооны Улсын Саас-Фээд хотод болж буй мөсөнд авиралтын Дэлхийн цомын тэмцээний хурдны төрөлд Монголын тамирчин, ОУХМ Н.Сэлэнгэ алтан медаль хүртлээ.
“Сутайн бор” клуб, “Олимп” спорт авиралтын төвийн тамирчин Н.Сэлэнгэ энэ төрөлд хүчтэй өрсөлдөгчдийг ардаа үлдээж, хурд, техникийн төгс хослолоор үзэгчдийн талархлыг хүлээсэн амжилт үзүүлжээ.
Энэхүү ялалт нь Монголын авиралтын спортод томоохон амжилт болж, олон улсын тавцанд нэр хүндийг улам бэхжүүлж буй юм.
Дэлхийн цомын энэхүү тэмцээнд 20 гаруй орны шилдэг тамирчид оролцож байгаа ажээ.













































































