Энхийн зөвлөл гэж юу вэ? Америкийн Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан шинэ олон улсын энх тайвны механизмыг “Энхийн зөвлөл” (англ. Board of Peace) гэж нэрлэж байна.
Энэ нь эхлээд Газын мөргөлдөөнд энх тайван тогтоох, дараа нь бусад зөрчил, дэлхийн мөргөлдөөнийг зохицуулах зорилготой дипломат платформ болов.
Өөрөөр хэлбэл, Энх тайвны Зөвлөл нь дэлхийн геополитикийн тогтвортой байдлыг дэмжих зорилготой хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп онцолсон ч тус санаачилга АНУ-ын гол холбоотон орнуудын дунд хуваагдмал байр суурь үүсгээд байна.
Трамп “Зөвлөл бүрэн байгуулагдсанаар бид НҮБ-тай хамтран, илүү ихийг хийх боломжтой. НҮБ-д асар их бололцоо бий” хэмээн мэдэгджээ.
Зөвлөлийг албан ёсны олон улсын байгууллага болгох нээлтийн ёслолд Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан болон Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Казахстан, Монгол, Турк, Азербайжан, Болгар зэрэг 19 орны төрийн тэргүүн, өндөр албан тушаалтнууд оролцож, үүсгэн байгуулагч гишүүнээр элсчээ.
Гэсэн ч тус байгууллагын зорилго, бүтэц, тэр дундаа АНУ-ын Ерөнхийлөгчид ногдох эрх мэдлийн хүрээ тодорхой бус хэвээр байгаа нь эргэлзээ төрүүлж буй юм. Ялангуяа АНУ-ын гол холбоотнууд, тэр дундаа “Их 7”-ийн гишүүн орнууд одоогийн байдлаар Зөвлөлд нэгдээгүй байна.
Анх Газын зурваст энх тайван тогтоож, сэргээн босголтыг дэмжих зорилгоор дэвшүүлсэн уг санаачилгын дүрмийн төсөлд “зөрчил мөргөлдөөний эрсдэлтэй бүс нутагт урт хугацааны энх тайвныг хангах” хэмээн илүү өргөн хүрээг хамарсан чиг үүрэгтэй тусгагджээ.
Энэ нь НҮБ-ын үүрэг, нөлөөг сулруулах вий гэсэн болгоомжлолыг АНУ-ын түнш орнуудад төрүүлж буйг Bloomberg онцолсон байна.

“Энхийн зөвлөл”-д албан ёсоор нэгдсэн, оролцохоо баталсан улс орнууд
- Турк (Türkiye)
Египет (Egypt)
Йордан (Jordan)
Индонез (Indonesia)
Пакистан (Pakistan)
Катар (Qatar)
Саудын Араб (Saudi Arabia)
Нэгдсэн Араб Эмират (UAE)
Марокко (Morocco)
Аргентин (Argentina)
Бахрейн (Bahrain)
Азербайжан (Azerbaijan)
Армени (Armenia)
Беларус (Belarus)
Казахстан (Kazakhstan)
Косово (Kosovo)
Вьетнам (Vietnam)
Албани (Albania)
Бүгд Найрамдах Болгар (Bulgaria)
Парагвай (Paraguay)
Узбекистан (Uzbekistan)
Монгол Улс (Mongolia)
📩 Уригдсан (Invitation Sent)
Доорх улс орнууд урилга хүлээн авсан гэж мэдээлэгдэж байгаа боловч бүрэн баталгаа болон оролцох шийдвэрээ зарлаагүй.
- Хятад (China)
- Энэтхэг (India)
- Япон (Japan)
- Тайланд (Thailand)
- Австрали (Australia)
- Австри (Austria)
- Бразил (Brazil)
- Канад (Canada)
- Герман (Germany)
- Испани (Spain)
- Нидерланд (Netherlands)
- Финланд, Швед, Ирланд, Португал зэрэг бусад Европын орнууд
Эх сурвалж: REUTERS, ANADOLU, ALJAZEERA













































































