Григорийн тооллын жилийн 24 дэх өдөр. Энэ өдрөөс хойш он дуусахад 341 хоног үлдэнэ. Хэрэв өндөр жил таарвал энэ тоо 342 байна.
Онцлох үйл явдал
- МЭӨ 41 – Ромын эзэнт гүрний хаан Калигулаг түүний хамгаалагчид нь хороов. Бэлгийн ёс бус хүслээрээ түүхэнд мөнхөрсөн түүнийг тойрон хүрээлэгчид нь жигшин зэвүүцдэг байжээ. Түүний аминд халдсан харуулууд түүний үеэл болох Клавдийг хаан ширээнд суулгасан юм.
- 1438 – Базелийн зөвлөл Ромын пап IV Евгенийг эрх ямбаас нь буулгав.
- 1458 – Унгарын хаан ширээнд Маттиас Корвинус суув.
- 1536 – Английн хаан VIII Хенри тулалдааны үеэр тархиндаа гэмтэл авав. Энэ гэмтэл хожим нь түүний тогтворгүй зан авирт нь нөлөөлсөн гэж ихэнх судлаачид үздэг юм.
- 1679 – Английн хаан II Чарльз Хөлөг дайчдын парламентыг татан буулгав.
- 1742 – Ариун Ромын эзэнт гүрний хаан ширээнд VII Чарльз Алберт суужээ.
- 1835 – Бразил улсад Сальвадор да Бахиагаар удирдуулсан боолуудын бослого болж, тус улсад боолчлол устжээ.
- 1848 – Калифорнийн алтны халуурал: Сакраменто хотын Саттерс Миллийн ойролцоо Жеймс В.Маршалл гэгч алт олжээ.
- 1857 – Өмнөд Азийн анхны бүтэн хөтөлбөртэй их сургууль болох Калькуттын их сургууль байгуулагдав.
- 1862 – Румын улсын нийслэлээр Бухарест хотыг нэрлэжээ.
- 1913 – Монгол Улсын Цэргийн яамнаас Өвөр Монголыг гамин цэргээс чөлөөлөхийн тул таван замаар цэргийн ажиллагаа явуулахаар төлөвлөв.
- 1915 – Дэлхийн I дайн: Их Британийн дэд адмирал Девид Бийттигээр удирдуулсан тэнгисийн цэргийн анги Германы Франц фон Хипперээр удирдуулсан армитай тулжээ.
- 1918 – Хаант Оросын “Ардын төлөөлөгчдийн зөвлөл” Григорийн тоололд шилжих шийд гаргажээ.
- 1935 – Крюгер шар айрагны компани дэлхийн зах зээлд анх удаа лаазтай шар айраг худалдаанд гаргав.
- 1939 – Чилийн түүхэнд тохиолдсон хамгийн хүчтэй газар хөдлөлт болж, 28 мянган хүн амиа алдав.
- 1942 – Дэлхийн хоёрдугаар дайн: Америк болон Их Британийн холбоотны арми Японы мэдэлд байгаа Тайландын нийслэл Бангкокийг хүчтэй бөмбөгджээ.
- 1943 – Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д.Рузвельт, Их Британийн ерөнхий сайд Уинстон Черчилль нар Касабланкагийн хэлэлцээг эхлүүлэв.
- 1946 – НҮБ-ын Ерөнхий ассемблейн хурлаар НҮБ-ын Цөмийн энергийн хороог байгуулахаар болжээ.
- 1947 – Грекийн ерөнхий сайдын суудалд банкир Димитрос Максимос суув.
- 1968 – Вьетнамын дайн: Австралийн тэргүүн анги нэгтлэл Хойд Вьетнамын Лонг Бин, Бьен Хоа орчимд Хойд Вьетнамын армитай тулалдаж эхлэв.
- 1972 – Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш Гуамын ширэнгэнд бүгэж байсан Японы түрүүч Ёкои Шоичиг олов.
- 1978 – Цөмийн зэвсэг тээж хөөргөсөн Космос 954 пуужин дэлхийн агаар мандлаас гарч чадалгүй дэлбэрчээ. Хожим нь пуужингийн үлдэгдэл Канадын баруун хойд хэсгээс илэрсэн юм.
- 1984 – Алдарт Apple компанийн “Макинтош” компьютер Америкийн зах зээлд худалдаалагдаж эхлэв.
- 1987 – АНУ-ын Жоржиа мужийн Форсайт хотод иргэний эрхийн төлөө 20 мянган хүн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав.
- 1990 – Япон улс түүхэндээ анх удаа сарыг судлах “Хитэн” хиймэл дагуулыг хөөргөв.
- 2003 – АНУ-ын Дотоодын аюулгүй байдлыг хангах хороо албан ёсоор үйл ажиллагаагаа эхлэв.
- 2011 – ОХУ-ын нийслэл Москва хотын “Домодедово” нисэх буудалд дэлбэрэлт болж 35 хүн амиа алдаж, 180 хүн шархадсан хэрэг гарчээ.
- 2018 – АНУ-ын Эмэгтэй гимнастикийн шигшээ багийн эмч Ларри Нассар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдож, шүүхээс 175 жилийн хорих ял сонсов.
Мэндэлсэн алдартнууд
- МЭӨ 76 – Ромын эзэнт гүрний хаан Адриан (138 онд нас барсан)
- 1712 – Пруссийн хаан Аугаа Фредерик (1786 онд нас барсан)
- 1848 – Оросын аугаа уран зураач Василий Суриков (1916 онд нас барсан)
- 1907 – Францын Ерөнхий сайд Морис Куве де Мөрвиль (1999 онд нас барсан)
- 1916 – Венесуэлийн 65 дахь ерөнхийлөгч Рафаэл Калдера (2009 онд нас барсан)
- 1917 – Оскарын шагналт жүжигчин Эрнест Борньин (2012 онд нас барсан)
- 1940 – Германы 11 дэх Ерөнхийлөгч, улстөрч Йохим Гаук
- 1941 – Америкийн нэрт дуучин Нил Даймонд
- Нобелийн шагналт Израилын химич Дан Шехтман
- 1955 – Олимпын 3, Дэлхийн 7 удаагийн алтан медальт Америкийн усанд сэлэгч Жеймс Монтгомери
- 1965 – “Мөстлөгчийн үе” цуврал, “Рио” хүүхэлдэйн киног найруулсан Карлос Салданиа
- 1987 – Уругвайн шигшээ багийн жигүүрийн довтлогч Луис Суарес
- 1991 – Олимпын алт, мөнгө, хүрэл, Дэлхийн хошой алт, нэг мөнгө, хошой хүрэл, Европын гурван алт, гурван хүрэл медальт Украины сонгомол бөх Жан Беленюк
- Олимпын аварга, Азийн хошой аварга, Дэлхийн хошой мөнгөн медальт Хятадын бадминтонч Ли Шүэри
- 2012 – Данийн гүнж Афина
Эх сурвалж: WIKIPEDIA













































































