Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Нэгдүгээр сарын 24-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
2026 оны нэгдүгээр сарын 24-ний 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Тэс, Ерөө голын хөндийгөөр -27…-32 градус.
Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндийгөөр -22…-27 градус.
Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -5…-10 градус.
Говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр -10…-15 градус, бусад нутгаар -16…-21 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. -16…-18 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. -19…-21 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. -17…-19 градус хүйтэн байна.
05.00 цагт Улаанбаатар: -27 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байв.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР











































































