Григорийн тооллын жилийн 22 дахь өдөр. Энэ өдрөөс хойш он дуусахад 343 хоног үлдэнэ. Хэрэв өндөр жил таарвал энэ тоо 344 байна.
Онцлох үйл явдал
- 613 – Найман сартай Константин Ромын эзэн хаан болжээ.
- 1506 – Ватиканд 150 Швейцарь гварди ирж, хамгаалалтад оров.
- 1517 – I Селимийн удирдлага дор тулалдсан Османы эзэнт гүрний цэргүүд Египетийн армийг бут ниргэв.
- 1863 – Хаант Оросын харьяанд багтаж байсан Польш, Литва, Беларус улсад “Нэгдүгээр сарын бослого” дэгдэв.
- 1890 – АНУ-ын Охайо мужийн Колумбус хотноо Америкийн уурхайчдын нэгдсэн холбоо байгуулагдав.
- 1901 – ИБУИНВУ-ын хатан хаан Викториаг насан эцэслэсний дараа түүний хүү VII Эдуард хаан ширгээнд суув.
- 1905 – Оросын хаант улсын нийслэл Санкт Петербург хотноо цуст бослого дэгдэв.
- 1917 – АНУ-ын ерөнхийлөгч Вүүдроу Уилсон дэлхий дахинд энх байдал тогтоохыг олон улсад уриалав.
- 1919 – Бүгд найрамдах ардчилсан Украйн улс болон Баруун Украйны үндэсний бүгд найрамдах улс хооронд байгуулсан гэрээний дагуу хоёр Украйн нэгдэх болов.
- 1924 – Их Британийн сонгуульд Хөдөлмөрчдийн нам олонх болж тус намаас Рамси МакДональд ерөнхий сайд болжээ.
- 1941 – Дэлхийн хоёрдугаар дайн: Британийн арми Италийн Тобрук хотод “Луужин” ажиллагаа зохион байгуулж мэдэлдээ авав.
- 1946 – АНУ-д Тагнуулын төв газар байгуулагдав.
- 1957 – Израиль улс Синайн хойгоос цэргүүдээ гаргав.
- 1963 – Герман-Францын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготоай Элизейн тунхагт Шарль де Голь, Конрад Аденауэр нар гарын үсэг зурав.
- 1968 – Сарыг тойрч хөөрөх зорилготой “Аполло-5” хөлгийг хөөргөжээ.
- 1970 – Бойнг 747 онгоц анхны арилжааны нислэгээ үйлдэхээр Жон Ф.Кеннедигийн нисэх буудлаас хөөрчээ.
- 1973 – АНУ-ын сансрын “Аполло 17” хөлгийн багийнхан Конгрессийн танхимд үг хэлэв. Ингэснээр “Аполло” хөтөлбөр өндөрлөж байгааг нийтэд зарласан юм.
- 1984 – Алдарт Apple компанийн Макинтош загвар олон нийтэд сурталчлагдаж эхлэв. Америкийн үндэсний хөлбөмбөгийн аварга шалгаруулах финалын тоглолтын үеэр “хулгана”, тусгай график карттай хувий компьютер олны анхаарлыг татсан юм.
- 1987 – Филиппинийн аюулгүйн албаныхан Манила хотын Малачаньянг ордны урд жагссан 10-15 мянган босогчдыг эсрэг гал нээж, 13 жагсагч амиа алдав.
- 1992 – Зайри дахь үндэсний радиог эзлэн авсан босогчид эрх баригчдыг эрх мэдлээ шилжүүлэн өгсөн гэж олон нийтэд тунхаглав.
- Сансар судлалын “Шатл” хөтөлбөрт багтсан цорын ганц эмэгтэй хүнээр Канадын багш Роберта Бондар сонгогдов.
- 1995 – Израиль-Палестинийн хямрал: Израилийн төв Нетанья хотын орйолцоо хоёр этгээд гал нээж, 19 израилийн цэрэг амиа алджээ.
- 1999 – Австралийн шашны зүтгэлтэн Грем Стейнэсийг хоёр хүүгийнх нь хамт Энэтхэгийн дорно хэсэгт амьдаар нь шатаав.
- 2002 – Америкийн жижиглэн худалдааны хамгийн том сүлжээ дэлгүүр Kmart дампуурлаа зарлав.
- 2006 – Боливийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Эво Моралес тангараг өргөв.
- 2007 – Иракийн нийслэл Багдад хотын төвийн Баб-аль-Шарки худалдааны төвд хоёр ч удаагийн дэлбэрэлт болж, 88 хүн амиа алдав.
- 2009 – АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама зарлиг гаргаж Гуантанамогийн хорих ангийг татан буулгав.
- 2018 – Диснейн зохион бүтээсэн “Микки Маус” дүр 90 жилийн ой дээрээ Холливудын алдрын гудамжид өөрийн гэсэн одтой болжээ.
Мэндэлсэн алдартнууд
- 826 – Япон улсын эзэн хаан Монтоку (858 онд нас барсан)
- 1440 – Оросын эзэнт гүрний хаан III Иван (1505 онд нас барсан)
- 1858 – Англий социологич, эдийн засагч Биатрис Уебб (1943 онд нас барсан)
- 1869 – Португалийн 97 дахь Ерөнхий сайд Хосе Висентэ де Фрейтас (1952 онд нас барсан)
- 1898 – Зөвлөлтийн кино урлагийн алдарт найруулагч Сергей Эйзенштайн (1948 онд нас барсан)
- 1904 – Нью-Йорк Баллетын сургуулийг үндэслэгч Жиорж Баланшин (1983 онд нас барсан)
- 1907 – Английн нэрт хөлбөмбөгч, дасгалжуулагч Дикси Дийн (1980 онд нас барсан)
- 1908 – Нобелийн шагналт Азербайжаны физикч Лев Ландау (1968 онд нас барсан)
- 1909 – НҮБ-ын 3 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Ю Тант (1974 онд нас барсан)
- 1911 – Швейцарийн 22 дахь Канцлер Бруно Криски (1990 онд нас барсан)
- 1931 – Олимп, дэлхийн аварга ЗХУ-ын жад шидэгч Галина Зибына
- 1933 – Олимпын аварга ЗХУ-ын волейболч Юри Чесноков
- 1936 – Сингапурын 5 дахь Ерөнхийлөгч Онг Тенг Чеонг (2002 онд нас барсан)
- Нобелийн шагналт Америкийн физикч Алан Ж.Хийжер
- 1939 – Экуадорын ерөнхийлөгч Альфредо Паласио
- 1967 – Олимпын мөнгө, хүрэл медальт, Дэлхийн аварга Их Британийн усанд сэлэгч Ник Гиллингхем
- 1974 – Мальта улсын 13 дахь Ерөнхий сайд Йосеф Мускат
- 1977 – Японы домогт хөлбөмбөгч Хидетоши Наката
- 1987 – Дэлхийн гурван удаагийн аварга цаначин Астрид Якобсен
- Ирландын хөлбөмбөгч Шейн Лонг
Эх сурвалж: WIKIPEDIA











































































