УИХ-ын гишүүн, Төрийн Байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир өнөөдөр /2026.01.21/ УИХ-ын намрын чуулганы хугацаанд хуралдсан байнгын хорооны ажлын тайланг танилцуулав.
2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хороо 18 удаа хуралдаж, 7 хуулийн төсөл, 31 асуудал хэлэлцэж, УИХ-ын 16 тогтоол, байнгын хорооны 5 тогтоолын төсөл, 13 санал дүгнэлтийг гаргасан байна.
Байнгын хороон дарга “Хаврын чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг 7 хуулийн төсөл хэлэлцэх эсэх шатанд явж байна.
Хаврын чуулганаар хэлэлцэж, батлах товтой байна” гэж хэлэв.
Энэ үеэр тэрбээр “УИХ-ын гишүүн Дээд шүүхийн шийдвэр гарчихаад байхад бүрэн эрхтэйгээ байгаа асуудалд нарийн зохицуулалтуудыг нь эргэж харах шаардлагатай” гэлээ.













































































