Ардчилсан Намын дарга О.Цогтгэрэлийн тушаалаар намын дэргэд бодлогын судалгааны тинк-танк байгуулахад бэлтгэх ажлын хэсгийг томилсон.
Ажлын хэсгээс бэлтгэл хангасны дагуу 2026 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр болсон Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн хуралдаанаар “Гэрэгэ бодлогын хүрээлэн”-г үүсгэн байгуулж, хүрээлэнгийн дүрмийг баталсан байна.
“Гэрэгэ бодлогын хүрээлэн”-гийн Удирдах зөвлөл 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр анхны хуралдаанаа хийв. Хүрээлэнгийн удирдах зөвлөл дүрмийн дагуу есөн гишүүнтэй бөгөөд зургаан гишүүнийг томилжээ.
Удирдах зөвлөлийн гурван гишүүнийг нийгэм, хүмүүнлэг, бизнесийн салбарын нэр нөлөө бүхий эрхмүүдээс сонгон томилох юм байна.













































































