Өнөө өглөө Нью-Йоркийн Comex таваарын биржид хоёрдугаар сарын нийлүүлэх алтны фьючерс арилжаагаар алтны үнэ өмнөх арилжаанаас 80.86 доллар буюу 1.7 хувиар өсч, унц нь 4,847.8 ам.долларт, хамгийн дээд тал нь 4,852.06 ам.долларт хүрч, түүхэн дээд үзүүлэлтэд дахин хүрлээ.
Гуравдугаар сарын нийлүүлэх алтны үнэ харьцангуй тогтвортой байж, өдөртөө 0.88 хувиар буурч, унц нь 93.787 ам.долларт хүрсэн байна.
Шинжээчдийн үзэж буйгаар, алтны үнэ өссөн гол шалтгаан нь долларын ханш суларсантай холбоотой аж. Мөн геополитикийн тодорхойгүй байдал ч нөлөөлжээ.
Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Гренландтай холбоотой мэдэгдэл зах зээлд тодорхой сөрөг нөлөө үзүүлж буй аж.
Трамп бямба гарагт Гренландын талаарх өөрийн байр суурийг дэмжихгүй байгаа Дани, Норвег, Швед, Франц, Герман, Их Британи, Нидерланд, Финланд гэсэн найман улсад 10 хувийн нэмэлт татвар ногдуулахаа мэдэгдсэн.
Энэхүү татвар хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд зургадугаар сарын 1-нээс 25 хувьд хүргэж нэмэгдүүлэх ба АНУ Гренландыг худалдан авах хүртэл хүчинтэй байх ажээ.
Эх сурвалж: RIA NOVOSTI













































































